С.Тайван: Иргэд шаардлагагүй зээлийн апплейкшнүүдээ устгахгүй бол цахим гэмт хэргийн хохирогч болох магадлал өндөр байна
2024 оны 2 сарын 26
Цагдаагийн байгууллагаас өнгөрсөн 14 хоногийн хугацаанд шалгаж шийдвэрлэсэн хэргүүдийн талаар мэдээлэл өгөв.
Энэ үеэр Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газрын дарга, хурандаа С.Тайван "17 настай иргэн Ш 283 иргэний цахим хаягийг хакердаж, 29 иргэнээс 13 сая төгрөг шилжүүлж авсан нь тогтоогдсон.
Мөн "Токи" гэх аппликэйшнд 100 гаруй иргэний банкны картын мэдээллийг оруулж, их хэмжээний мөнгө хулгайлсан хэргийг шалгаж байна. Тиймээс иргэд шаардлагагүй зээлийн апплейкшнүүдээ устгахгүй бол цахим гэмт хэргийн хохирогч болох магадлал өндөр байна" гэв.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
655002
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: