Хөвсгөл, Увс, Сүхбаатар, Дорнод аймгийн зарим суманд малчдад зориулсан отрын штаб байгуулжээ Хөвсгөл, Увс, Сүхбаатар, Дорнод аймгийн зарим суманд малчдад зориулсан отрын штаб байгуулжээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 13, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Хөвсгөл, Увс, Сүхбаатар, Дорнод аймгийн зарим суманд малчдад зориулсан отрын штаб байгуулжээ

2024 оны 2 сарын 29

Arslan.mn

Отроор нүүдэллэж буй малчдад зориулсан отрын штабыг зарим аймаг, суманд түр хугацаагаар ажиллуулах талаар Хүнс, Хөдөө Аж Ахуй, Хөнгөн Үйлдвэрийн дэд сайд М.Ганхөлөг мэдээллээ. 

Одоогоор

  • Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ, Мөрөн, Улаан-Уул сум
  • Увс аймгийн Тариалан сум
  • Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сум
  • Дорнод аймгийн Матад сум зэрэг нийт дөрвөн аймгийн зургаан суманд отрын штаб байгуулагдан ажиллаж байгааг нэмж ярив. 

Энэ талаар "Улсын хэмжээнд нийт 14,783 өрх отроор өвөлжиж байна. Түүнчлэн 6.4 сая толгой мал отроор нүүдэллэж байгаа тоон мэдээлэл бий. 

Иймд отроор яваа малчдад зориулсан түр штабуудыг Хүнс, Хөдөө Аж Ахуй, Хөнгөн Үйлдвэрийн Яам, Улсын Онцгой Комиссоос байгуулан ажиллаж байгаа.

Өмнө нь Дорноговь аймгийн Айраг сум, Төв аймгийн Баянжаргалан суманд отрын штаб түр хугацаагаар ажилласан" гэв. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
655079
1 эможи

Зочин
2024-03-01 09:45
Сүхбаатарчууд эзэнгүй хүн шиг л байгаа шүү
keyboard_arrow_up