ОСНААУГ-ын гурван “ХҮТ“ хөдөлмөрийн аюулгүй байдлын ISO 45001:2018 стандартыг амжилттай нэвтрүүллээ ОСНААУГ-ын гурван “ХҮТ“ хөдөлмөрийн аюулгүй байдлын ISO 45001:2018 стандартыг амжилттай нэвтрүүллээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 01, Ням
Өнөөдөр

Arslan.mn

ОСНААУГ-ын гурван “ХҮТ“ хөдөлмөрийн аюулгүй байдлын ISO 45001:2018 стандартыг амжилттай нэвтрүүллээ

2024 оны 3 сарын 06

Arslan.mn

Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар ОНӨААТҮГ-ын Xэрэглэгчдэд үйлчлэх төвөөс гурав нь Олон улсын ISO 45001:2018 буюу Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын менежмент тогтолцооны стандартыг үйл ажиллаагаандаа нэвтрүүлж, гэрчилгээг хүлээн авах ажиллагаа өнөөдөр боллоо.

Тус үйл ажиллагаанд ОСНААУГ ОНӨААТҮГ-ын дарга Ч.Мэндбаяр, ХАБЭА хэлтсийн дарга Г.Идэрбаяр, Эи Кү Эм Эс Монголиа ХХК-ий захирал Ч.Наранцогт, Баруун түгээх төвийн дарга П.Батсайхан болон бусад төлөөлөл оролцлоо.

Arslan.mn

Энэ үеэр ОСНААУГ ОНӨААТҮГ-ын дарга Ч.Мэндбаяр хэлсэн үгэндээ “Манай байгууллага нь Улаанбаатар хотын инженерийн шугам сүлжээний 50-60 хувийг хариуцаж олон мянган өрх, байгууллагын дулаан, инженерийн шугам сүлжээний ажлыг хийж гүйцэтгэдэг. Тиймээс хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын менежмент тогтолцооны стандарт гэдэг бол хамгийн чухал стандарт юм. Энэ чухал стандартыг өмнө нь хоёр төв маань үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн бол өнөөдөр гурван ХҮТ энэхүү стандартыг үйл ажиллагаандаа нэвтрүүлж өнөөдөр ийнхүү гэрчилгээгээ авч байна. Энэхүү стандартыг нэвтрүүлэхэд хамтран ажилласан Эи Кү Эм Эс Монголиа ХХК болон ХҮТ-ийн бүх ажилчдад талархал илэрхийлье.” хэмээлээ.

Arslan.mn

Эи Кү Эм Эс Монголиа ХХК-ий захирал Ч.Наранцогт энэ үеэр “ОСНААУГ ОНӨААТҮГ-аас нийт таван салбартаа ISO 45001:2018 буюу Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын менежмент тогтолцооны стандартыг нэвтрүүлээд байна. Тус байгууллага нь олон мянган хэрэглэгчдийн тав тухыг хангах, тэдэнд хүрч ажилладаг учраас хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах нь маш чухал. ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлснээр компаниас гадна нийслэлийн хэрэглэгчдэд маш их ач холбогдолтой” гэдгийг онцоллоо.

Arslan.mn

ОСНААУГ ОНӨААТҮГ нь жил болгон ХҮТ-үүдийг Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын менежмент тогтолцооны стандартыг нэвтрүүлэх зорилт тавин ажиллаж байгаа аж.

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
655214
1 эможи

keyboard_arrow_up