С.Алтансүх: Үндэсний гэх нэртэй үйлдвэрүүд больцгоо. Үндэсний үйлдвэрлэгч нэртэй дамын наймаачид боллоо С.Алтансүх: Үндэсний гэх нэртэй үйлдвэрүүд больцгоо. Үндэсний үйлдвэрлэгч нэртэй дамын наймаачид боллоо
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 22, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

С.Алтансүх: Үндэсний гэх нэртэй үйлдвэрүүд больцгоо. Үндэсний үйлдвэрлэгч нэртэй дамын наймаачид боллоо

2024 оны 3 сарын 11

Arslan.mn

Бизнес эрхлэгч Н.Алтансүх, сэтгүүлч Болдко, иргэн Д.Мөнх-Эрдэнэ нар “Үнийн хөөрөгдлөөс гарах гарц” сэдвээр мэдээлэл өгч байна.

"Италта Пэйж" ХХК-ийн захирал С.Алтансүх "Би Европын Холбооны улсад олон жил амьдарлаа. Одоо эх орондоо ирсэн. Энд ирээд харахад зуд турхнаар өвс тэжээл, цасны гутлаа тараагаад л яваад байдаг. Тэр хооронд л гурилын үнэ өсөж, сүүний үнэ нэмэгдэж байдаг. Үндэсний үйлдвэрлэгчид нь яагаад ард иргэдээ боддоггүй юм бэ?

Бизнес ашиг олохын төлөө байж болно. Гэхдээ үндэсний гэдэг нэртэй бол үндэстнээ дэмжих ёстой. 

Бараа бүтээгдэхүүний үнэ Франц улсад хамаагүй хямдхан. Түүнчлэн Германы сүлжээ дэлгүүрээр борлуулдаг гурилын үнийг та бүхэн интернэт ороод хараарай. Гурилынх нь үнэ 49 цент, монгол мөнгөөр 1,700 төгрөг. Гэтэл Монголд яагаад 2,400-3,100 төгрөг байгаа юм бэ. Үүнийг Монголд монопол болсон том том компаниудаас асуумаар байна.

Алтан тариа, Улаан буудай, Улаанбаатар гурил. Тэд Засгийн газраас байнга хөнгөлөлт авдаг. Та бүхэн бензиний үнэ, тог цахилгааны үнэ өссөн гэж шалтаг ярьж магадгүй. Юун дээр ч шалтаг гаргаж болно. Гэтэл улаан буудайг авахад чинь Засгийн газраас та бүхэнд хөнгөлөлт үзүүлдэг шүү дээ. 

Түүнчлэн үйлдвэрийн сүү Улаанбаатар хотод 4,900- 5,000 төгрөгийн хооронд борлуулагдаж байна. Хотоос бага зэрэг зайдуу болоод ирэхээр үнэ нь 6,500 болчихдог.

Бид нар үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж байхад тэд шуналын сэдэлтэй явсаар" гэв. 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
655273
0 эможи

Зочин
2024-03-11 21:30
Үнэн шүү засгаас жил бүр урамшуулал хөнгөлөлттэй зээл авдаг байж зогсолтгүй үнийн өсөлтийг бий болгоно луйварчингууд
Зочин
2024-03-11 15:42
Үнэн шүү Улсаас олон тэр БУМААР татаас хангалттай зээл нөхцлүүд авчихаад чиглэлийн импортуудыг хаалганд
Зочин
2024-03-11 15:22
Муухай хар шилтэй юм юу гэад байгаа юм вэ
Зочин
2024-03-11 14:22
Угаасаа дамчид дамын наймаачид шүүдээ муухай шуналын дэвүүд
keyboard_arrow_up