АТҮТ: ХОТ ХООРОНДЫН ТЭЭВЭРЛЭГЧ БАЙГУУЛЛАГУУДЫН АНХААРАЛД АТҮТ: ХОТ ХООРОНДЫН ТЭЭВЭРЛЭГЧ БАЙГУУЛЛАГУУДЫН АНХААРАЛД
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 25, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

АТҮТ: ХОТ ХООРОНДЫН ТЭЭВЭРЛЭГЧ БАЙГУУЛЛАГУУДЫН АНХААРАЛД

2024 оны 1 сарын 31

Arslan.mn
Зам, тээврийн хөгжлийн сайдын 2023 оны 12 дугаар сарын 05-ний өдрийн А/306 тушаалаар ХХ110 ” УЛААНБААТАР ХОТ-ХӨШИГИЙН ХӨНДИЙ-ТӨВ АЙМГИЙН ЗУУН МОД ЧИГЛЭЛ“ нийтийн зорчигч тээврийн чиглэл батлагдсан.

Иймд уг чиглэлд тээвэрлэлт гүйцэтгэх хүсэлтэй, дараах шаардлагуудыг хангасан аж ахуйн нэгж байгууллагууд zorchigch@teever.gov.mn хаягт 2024 оны 02 дугаар сарын 05-ны дотор хандана уу.

Үйлчилгээ эрхлэх байгууллагад тавигдах шаардлага:

1. Албан байгууллагын танилцуулга

2. Байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар

3. Авто засварын газар, дулаан зогсоол /граж/ болон угаалгын газрын мэдээлэл /холбогдох бичиг баримтын хүчин төгөлдөр гэрчилгээ, гэрээний хуулбар/

4. Хүний нөөцийн чадавхи /анкет, хөдөлмөрийн гэрээ, тушаал, мэргэжлийн дипломын хуулбар/

5. Жолоочийн мэдээлэл /хөдөлмөрийн гэрээ, тушаал, жолоочийн болон мэргэшсэн үнэмлэхийн хуулбар, даатгалын гэрээний хуулбар/

6. Дотоод хяналт шалгалтын журам

7. Тээврийн хэрэгслийн мэдээлэл /тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар/

Үйлчилгээний цагийн хуваарь:

• Ажлын өдрүүдэд УБ хот болон Төв аймаг Зуун мод талаас өдөр бүр 07:00 -21:50 минут хүртэл 30 минутын давтамжтай явна.

• Амралтын өдрүүдэд УБ хот болон Төв аймаг Зуун мод талаас өдөр бүр 08:00- 21:50 минут хүртэл 30 минутын давтамжтай явна.

Лавлах утасны дугаар: 70070023

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
655337
0 эможи

keyboard_arrow_up