“Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ 2023 оны ажлаа дүгнэлээ “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ 2023 оны ажлаа дүгнэлээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 26, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

“Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ 2023 оны ажлаа дүгнэлээ

2023 оны 12 сарын 27

Arslan.mn

“Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ 2023 оны ажлаа дүгнэлээ

Хурлыг нээж Автотээврийн үндэсний төвийн захирал Б.Гүрсоронзон үг хэлэв. Эдийн засаг, нийгмийн хөгжилд онцгой чухал дэмжлэг үзүүлж, идэвх зүтгэлтэй ажиллаж байгаа албан хаагчид та бүхэндээ шинэ оны мэнд дэвшүүлье. Бид 2023 онд салбартаа олон ажлыг хийж бүтээлээ.

Тус үйлдвэрийн газар нь 2023 онд 29.6 тэрбум төгрөгийн орлогын төлөвлөгөөтэй ажилласнаас хүлээгдэж буй гүйцэтгэлээр 32.6 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлж, төлөвлөгөөг 110 хувь ханган биелүүлэв.

Arslan.mn

Улаанбаатар хотын замын түгжрэлийг бууруулах, төрийн үйлчилгээг чирэгдэлгүй, хүртээмжтэй хүргэх зорилгоор шинээр тээврийн хэрэгслийн бүртгэлийн салбаруудыг нээн, нийт 19 салбараар иргэдэд үйлчилж, 2023.12.15-ны өдрийн байдлаар 111.355 тээврийн хэрэгсэл шинээр бүртгэж, 612.557 тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөн хийж ажилласан. Мөн Монгол Улсын хэмжээнд техникийн хяналтын үзлэгийг суурин болон явуулын 53 төвөөр дамжуулан дээрх хугацаанд 644,017 тээврийн хэрэгсэлийг техникийн хяналтын үзлэгт хамруулсан.

Хийж хэрэгжүүлсэн томоохон ажлуудаас дурдвал:

1. Тээврийн хэрэгслийн улсын дугаарын цахим дуудлага худалдаагаар нийт 7509 дугаарыг дуудлага худалдаанд оруулж, 6865 дугаарыг худалдан борлуулж, 12,482,000,000 / Арван хоёр тэрбум дөрвөн зуун наян хоёр сая/ төгрөгийг хүүхдийн төлөө санд төвлөрүүлсэн нь иргэд, хүүхэд талархлыг хүртээд байна.

2. Зам тээврийн хөгжлийн Сайд, Сангийн сайдын хамтарсан 2023 оны А/57/48 дугаар тушаал, Зам тээвэр хөгжлийн Сайдын Тээврийн хэрэгслийн шинэчилсэн бүртгэл, үзлэг тооллогыг зохион байгуулан ажиллах төлөвлөгөөний дагуу улсын хэмжээнд нийт 203,527 тээврийн хэрэгсэл бүртгэлийн сангаас хассан бөгөөд иргэдээс ирсэн хүсэлтийн дагуу тээврийн хэрэгслийн улсын дугаар хадгалах үйлчилгээг шинээр нэвтрүүлэн ажиллаж байна.

3. Үндэсний итгэмжлэлийн төвийн даргын А/227 дугаар тушаалаар Өвөрхангай, Баянхонгор, Орхон аймгийн автотээврийн төвийн техникийн хяналтын үзлэгийн төвийг MNS ISO 17020:2013 стандартын дагуу итгэмжилсэн бөгөөд салбарын чанарын дэд бүтцийг бэхжүүлэх чиглэлээр 4 стандарт шинээр батлуулав.

4. Тээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэгийн төвийн тоног төхөөрөмжийг сайжруулах, инженер, техникийн ажилчдын чадавахыг нэмэгдүүлэх зорилгоор Койка-тай хамтарсан 13,0 сая долларын төслийг үе шаттгайгаар хэрэгжүүлж эхэлсэн.

5. Азийн авто замын сүлжээгээр олон улсын автотээвэрлэлт гүйцэтгэх тухай засгийн газар хоорондын гурван талт хэлэлцээрийн хүрээнд AH4 (ай эйч) чиглэлийн туршилтын транзит тээвэрлэлтийг зохион байгуулсан бөгөөд Гурван улсын тээвэр нь 2023.09.22-ны өдөр БНХАУ-ын Шиньжианы Үрэмч хотоос эхэлж, Монгол Улсын баруун бүс буюу Ховд аймгийн Булган боомт, Баян-Өлгий аймгийн Цагааннуур боомтоор дамжин өнгөрч ОХУ-ын Новосибирск хотод хүртэл туршилтын тээвэрлэлтийг аж ахуй нэгж байгууллагуудтай хамтран амжилттай гүйцэтгэсэн.

6. Автотээврийн хэрэгслийн гэрчилгээг 2023 оны 9-р сарын 15-ны өдрөөс e-mongolia цахим үйлчилгээний нэгдсэн порталд байршуулсанаар иргэн, аж ахуй нэгж, байгууллагууд өөрийн өмчлөл, эзэмшлийн тээврийн хэрэгслийн цахим гэрчилгээг харах, шалгах мөн гэрчилгээгээ гээгдүүлсэн, үрэгдүүлсэн тохиолдолд цахим гэрчилгээг ашиглах боломж бүрдсэн.

7. Монгол Улсын Засгийн газраас “Цахим Үндэстэн” болох уриалгыг дэвшүүлсэн. Энэхүү ажлын хүрээнд "Зам, тээврийн хөгжлийн яам", "Автотээврийн үндэсний төв" ТӨҮГ нь автотээврийн хэрэгслийн мэргэшсэн жолоочийн үнэмлэхийг цахим хэлбэрт шилжүүлж E-Mongolia системд нэвтрүүллээ.

2024 ондоо энэхүү гаргасан амжилтаа бататгаж, илүү олон бүтээн байгуулалтыг хийж бүтээнэ гэдэгт итгэлтэй байна. Та бүхэндээ шинэ оны баярын мэнд хүргэе хэмээн хэллээ.

Тайлангийн хурлын төгсгөлд зам, тээврийн салбарт олон жил үр бүтээлтэй ажиллаж, эрхэлсэн ажилдаа амжилт гаргасан албан хаагчдаа шагналаа.

Ийнхүү 2023 онд Автотээврийн үндэсний төв төрийн өмчит үйлдвэрийн газар нь дэвшүүлсэн зорилгоо бүрэн хангаж ажиллалаа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
655344
0 эможи

keyboard_arrow_up