ОБЕГ-ын хандивын дансанд 3.3 тэрбум төгрөг цуглажээ
2024 оны 3 сарын 14
Малчдад туслах хандивын аянд аж ахуйн нэгж, байгууллага, иргэд нэгдэж мөнгө, бараа бүтээгдэхүүний тусламж үзүүлсээр байна.
Өчигдөр /2024.03.13/ нийслэлийн Төр захиргааны авто бааз УТҮГ 800 мянган төгрөг, МҮХАҮТ-ын гишүүн байгууллагууд хандив хүлээлгэн өгөв. Үүнд, “Петрохаан” ХХК 50 сая төгрөгийн шатахууны эрх, “Наран трейд” ХХК 42 ширхэг нэмнээ, “Монголын нью ресоурс технологи” ХХК 500 мянган төгрөг хандивлажээ.
Мөн “Шинэ Монгол технологийн дээд сургуулийн Оюутны холбоо” 756 мянган төгрөг, эд зүйлсийн хамт Улсын онцгой комисст хүлээлгэн өгсөн бол Технологийн цогцолбор сургууль 4.063.500 төгрөгний бараа материал хандивлав. Өнөөдрийн байдлаар хандивын аяны Хаан банкны 526 331 5731 дансанд 3.3 тэрбум төгрөг цуглаад байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
655374
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: