О.Оюунчимэг: Маргаашаас эхлэн 4 хоног ихэнх нутгаар хүйтрэх бол 19-нөөс эхлэн эргээд дулаарна О.Оюунчимэг: Маргаашаас эхлэн 4 хоног ихэнх нутгаар хүйтрэх бол 19-нөөс эхлэн эргээд дулаарна
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 22, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

О.Оюунчимэг: Маргаашаас эхлэн 4 хоног ихэнх нутгаар хүйтрэх бол 19-нөөс эхлэн эргээд дулаарна

2024 оны 3 сарын 14

Arslan.mn

Гуравдугаар сарын 10-ны байдлаар гаргасан зудын үнэлгээ болон тава хоногийн цаг агаарын төлвийг ЦУОШГ-аас өнөөдөр танилцууллаа.

ЦУОШГ-ын урьдчилан мэдээлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн О.Оюунчимэг "Өнөөдөр Увсын нутаг болон Завхан аймгийн зүүн хэсгээр цас орж байна. Өнөө шөнө Завханы зүүн, Хөвсгөлийн өмнөд, Архангайн баруун болон хойд, Булганы баруун хэсгээр цас орно.

Гуравдугаар сарын 15-нд Архангай, Булган, Орхон, Сэлэнгэ, Дархан-Уул, Төв аймгийн хойд хэсгээр ахиу хэмжээний цас орно. Маргааш өдөр Булган, Сэлэнгэ, Орхон, Дархан-Уул аймгийн нутгаар ахиухан хэмжээний нойтон цас орж, цаг агаарын аюултай үзэгдэл болох нөхцөл бүрдэж байна.

Гуравдугаар сарын 15, 16-нд говь, тал хээрийн нутгаар салхи 14-16м/секундэд хүрч, нутгийн өмнөд хэсгээр шороон шуурга шуурна.

Өчигдөр/2024.03.13/ өдөр говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +10...+20 градус дулаан байв. Баянхонгор аймгийн Шинэжинст суманд +20 градус хүрч, дулаарчээ.

Өнгөрсөн нутгийн баруун хэсгээр үүлшиж, Увс, Завханы хойд хэсгээр -10...-20 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -3...+5 градусын дулаан хоносон байна.

Маргааш буюу гуравдугаар сарын 15-нд нутгийн хойд хэсгээр, 16, 17-нд ихэнх нутгаар, 18-нд нутгийн зүүн хэсгээр өнөөдрийн байгаа температураас -5...-10 градусаар хүйтэрнэ.

Гуравдугаар сарын 18-нд нутгийн баруун хэсгээр, 19-нөөс ихэнх нутгаар дулаарна" гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
655384
0 эможи

keyboard_arrow_up