АТҮТ 44.5 тэрбумаар техникийн үзлэгийн чадавхийг сайжруулна
2024 оны 3 сарын 14
Зам тээврийн хөгжлийн яам, Автотээврийн үндэсний төв, КОЙКА олон улсын байгууллага, KOTI, KoROAD байгууллагын хамтран хэрэгжүүлж буй Автотээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэгийн чадавхыг бэхжүүлж, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулах төсөл өнөөдөр нээлтээ хийлээ.
Тус төслийн нийт өртөг нь 13 сая ам.доллар бөгөөд 2027 он хүртэл үе шаттайгаар хэрэгжүүлнэ.
Тодруулбал,
- Бодлогын зөвлөмж: Хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулах бодлого зөвлөмж
- Тээврийн хэрэгслийн удирдлагын систем бий болгох
- Техникийн хяналтын үзлэгийн төвийн барилга байгууламжийг сайжруулах
- Техникийн хяналтын тоног төхөөрөмжийг шинэчлэх
- Албан хаагчдад сургалт явуулах зэрэгт зарцуулна.
- Дээрх төслийн үр дүнд Монгол улсын техникийн хяналтын үзлэгийн чадавх бэхжиж, Монгол улсын замын хөдөлгөөнд оролцож буй нийт тээврийн хэрэгслийн ашиглалтаас үүдэн байгаль орчин, хүний амь нас, эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөө багасаж Монгол хүн эрүүл аюулгүй таатай амьдрах орчин бүрдэнэ гэж Авто тээврийн үндэсний төвөөс мэдээллээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
655389
1 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: