ЗАСГИЙН ГАЗАР: Тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх тогтоол хэлэлцэж байна
2024 оны 3 сарын 20
Засгийн газрын өнөөдөр /2024.03.20/-ийн ээлжит хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Баялгийн сангийн тухай хууль болон шинэ дагуул хотыг төлөвлөж байгуулах ажлын хүрээнд хэрэгжүүлж буй арга хэмжээ, "Тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх тухай" Засгийн газрын тогтоол зэрэг 30 гаруй асуудлыг хэлэлцэнэ.
Хуралдаанаар,
- Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийн талаар
- Шинэ Хархорум хот, Шинэ Зуунмод хотыг төлөвлөж байгуулах ажлын хүрээнд хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар
- Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөөний төслийн талаар
- "Тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх тухай" Засгийн газрын тогтоолын төсөл
- Энхийг дэмжих ажиллагаанд оролцох тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл
- "Иргэнд 2024 онд өмчлүүлэх газрын нийт хэмжээ, байршил, зориулалтыг тогтоох тухай" Засгийн газрын тогтоолын төсөл зэрэг 30 орчим асуудал хэлэлцэх болон танилцахаар төлөвлөөд байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
655509
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: