Хөгжлийн банк: Х.Баттулгын зөвлөх Г.Байгалмаа нарын хэргийг ХҮЧИНГҮЙ БОЛГОЖ, дахин хэлэлцэхээр болсон Хөгжлийн банк: Х.Баттулгын зөвлөх Г.Байгалмаа нарын хэргийг ХҮЧИНГҮЙ БОЛГОЖ, дахин хэлэлцэхээр болсон
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 26, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

Хөгжлийн банк: Х.Баттулгын зөвлөх Г.Байгалмаа нарын хэргийг ХҮЧИНГҮЙ БОЛГОЖ, дахин хэлэлцэхээр болсон

2024 оны 3 сарын 25

Arslan.mn

Хөгжлийн банкны 80 хүн, дөрвөн хуулийн этгээдэд холбогдох эрүүгийн хэргийн давж заалдах шүүх хурлын шийдвэрийг өнгөрсөн долоо хоногт /2024.03.22/ танилцуулсан.

Тухайлбал, Ерөнхийлөгч асан Х.Баттулгын зөвлөх Г.Байгалмааг Хөгжлийн банкны хэргээр яллаж, 3 сая төгрөгөөр торгох, зургаан сараар зорчих эрхийг хязгаарлах ял оноосон юм.

Тэгвэл давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч Б.Батбаяр, Ч.Энхбат, Ч.Мөнхбаяр, Д.Цогтбаатар, Б.Будхүү, Л.Мягмаржав, Д.Дэлгэрсайхан, Б.Чойжилжалбуу, Б.Даажамба, Ж.Ганхуяг, Г.Батдорж, Н.Мөнхбат, Э.Эрдэнэ, Ц.Баатарбилэг, Б.Мөнхтөр, Г.Байгалмаа, Э.Эрдэнэбилэг, Х.Бат-Эрдэнэ, Ё.Баатарбилэг, Г.Цолмон, Ш.Бүтэд, П.Мягмардорж нарыг гэм буруутайд, шүүгдэгч хуулийн этгээд “НВЦ” ХХК-ийг гэм буруутайд тооцсоныг, мөн “Модун” ХХК“, Комплант” ХХК-нд холбогдох хэргийг хүчингүй болгосныг тус тус хүчингүй болгож анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.

Г.Байгалмаад  мөнгө угаах, хуурамч баримт бичиг үйлдэх, ашигласан гэж Эрүүгийн хуулийн 18.6-1, 23.2-1 дэх зүйл заалтаар яллах дүгнэлт үйлдсэн байна.

"Пирамид-Орд” компани Хөгжлийн банкнаас зээл авахад МоАХ-ын газрыг барьцаанд тавих зөвшөөрөл олгосон Ерөнхийлөгч асан Х.Баттулгын гарын үсгийг Г.Байгалмаа нь дуурайлгаж зурсан, хуурамч бичиг баримт үйлдсэн гэх хэрэгт холбогдон ийнхүү шүүхийн хаалга татахад хүрсэн байдаг.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
655612
0 эможи

АВЛИГАЧИН шүүгч нарыг зайлуулах ёстой
2024-03-25 15:24
ШЕЗ - авлигачин шүүгч нараа бүү хамгаал. АВЛИГАЧИДЫГ зайлуул.
keyboard_arrow_up