Сэрэмжлүүлэг: Маргаашаас эхлэн ихэнх нутгаар хүчтэй цас болон шороон шуурга шуурна
2024 оны 3 сарын 26
Ойрын өдрүүдийн цаг агаарын төлөв байдлыг ЦУОШГ-ын Урьдчилан мэдээлэх хэлтсийн дарга Л.Оюунжаргал танилцууллаа.
Тэрбээр "Өнөөдрөөс баруун аймгуудын нутгаар цаг агаарын аюултай үзэгдэл ажиглагдаж эхэлж байгаа. Энэ үзэгдэл үдээс хойш эхэлнэ. Тодруулбал Завхан аймгийн нутгаар цасан шуурганы аюултай үзэгдэл болно.
Говь-Алтайн нутаг , Баянхонгор аймгийн өмнөд хэсгээр хүчтэй салхитай байх сэрэмжлүүлгийг өчигдөр өгсөн.
Одоогийн байдлаар Завханы хойд хэсэг, Увсын зарим сумын нутгаар цас орж байна. Үдээс хойш цас эрчимтэй орно.
Өнөөдөр Өвөрхангайн өмнөд, Дундговь аймгийн нутгаар хүчтэй салхилж, шороон шуурганы аюултай үзэгдэл болно.
- Өнөө шөнө Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Архангай, Төв аймгийн нутгаар цасан шуурга аюултай хэмжээнд хүрнэ.
- Маргааш /2024.03.27/ өдөртөө Хэнтийн өмнөд хэсэг, Дорнодын нутгаар хүчтэй цасан шуурганы аюултай үзэгдэл, Сүхбаатар аймгийн нутгаар гамшгийн үзэгдлийн хэмжээнд хүрнэ.
Ихэнх нутгаар хүйтний эрч суларч байгаа ч хаврын хавсаргатай өдрүүд үргэлжлэхээр байна"гэв.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
4
655652
4 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: