ТЕГ: “Их хэмжээний мөнгийг нуух зорилгоор байгуулагдсан зохион байгуулалттай гэмт бүлэглэлийг илрүүллээ“ ТЕГ: “Их хэмжээний мөнгийг нуух зорилгоор байгуулагдсан зохион байгуулалттай гэмт бүлэглэлийг илрүүллээ“
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 22, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

ТЕГ: “Их хэмжээний мөнгийг нуух зорилгоор байгуулагдсан зохион байгуулалттай гэмт бүлэглэлийг илрүүллээ“

2024 оны 3 сарын 27

Arslan.mn

Тагнуулын ерөнхий газрын Мөрдөн шалгах газар нь 2024 оны гуравдугаар сарын 05-ны өдөр Эдийн засгийн аюулгүй байдал, татварын тогтолцоонд сөргөөр нөлөөлөхүйц их хэмжээний мөнгөн хөрөнгийг нуун далдлах зорилгоор 50 хуулийн этгээдийг үүсгэн байгуулж, 100 гаруй хуулийн этгээдийг удирдах болон гүйцэтгэх албан тушаалтантай үгсэн тохиролцож, санхүүгийн баримтыг хуурамчаар үйлдсэн зохион байгуулалттай гэмт бүлэглэлийг илрүүлээд байна.

Тус бүлэглэл 2019 оноос хойш үйл ажиллагаагаа эрчимтэй явуулсан ба Монгол Улсын иргэн “Х” нь эрх бүхий албан тушаалтнуудтай хамтран нэр бүхий  компаниудын нэмэгдсэн өртгийн албан татварын баримтыг хуурамчаар үйлдэж, татварын хэмжээг багасган, татвар төлөхөөс зайлсхийж, мөнгө угаах гэмт хэргийг тогтмол үйлдэж байсан нь мөрдөн шалгах ажиллагааны явцад илэрч байна. Өдгөө мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа аж. 

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
655688
2 эможи

Зоёин
2024-03-27 14:21
Учир битүүлэг,ойлгомжгүй юмбэ?
keyboard_arrow_up