АТГ: Орон сууц, тээврийн хэрэгсэл авсан эх үүсвэрээ тайлбарлаж чадахгүй бол шалгана АТГ: Орон сууц, тээврийн хэрэгсэл авсан эх үүсвэрээ тайлбарлаж чадахгүй бол шалгана
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 27, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

АТГ: Орон сууц, тээврийн хэрэгсэл авсан эх үүсвэрээ тайлбарлаж чадахгүй бол шалгана

2024 оны 3 сарын 28

Arslan.mn

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2024 оны 3 дугаар сарын 18-22-ны өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 507 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалган, 327 мэдүүлгийг хянан шийдвэрлэлээ. Одоогоор ажиллагаанд 180 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна.

Өнгөрсөн долоо хоногт иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 61 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгаснаас 12 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэлээ. Хяналт шалгалтаар хууль зөрчсөн болохыг нь тогтоож нэр бүхий албан тушаалтнуудад хариуцлага тооцуулахаар шаардлага хүргүүлж ажиллалаа.

Төлөвлөгөөт хяналт шалгалтын хүрээнд 48 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг шалгав.

ХАСХОМ-ийн хяналт шалгалтаар өөрийн болон гэр бүлийн гишүүдийн орлогыг худал мэдүүлсэн, улмаар гэр бүлийн гишүүдийн өмчлөлд байгаа орон сууц, авто тээврийн хэрэгсэл авсан эх үүсвэрийг үндэслэлтэй тайлбарлаж чадаагүй буюу хууль ёсны орлогоор бий болсон гэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул “үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн” гэх үндэслэлээр нэр бүхий 1 албан тушаалтны ХАСХОМ-ийг нарийвчлан хянан шалгуулахаар Мөрдөн шалгах хэлтэст шилжүүлэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
655734
0 эможи

Зочин
2024-03-29 13:32
Төрийн албан хаагчдаас гадна , Төрийн өмчит компаниудын албан хаагчдын ХОМ-ын эх үүсвэрийг тайлбарлуулах хэрэгтэй , Албан тушаалтай л бол нүдэн дээр илэрхий хөрөнгөжөөд л байдаг .Бүх иргэд , АТГ-ынхан ч харж л байгаа шүү дээ
keyboard_arrow_up