12 настай охиныг хөнөөсөн Г.Гантулгад холбогдох хэргийг шүүх хурал өнөөдөр Дорноговь аймагт болно 12 настай охиныг хөнөөсөн Г.Гантулгад холбогдох хэргийг шүүх хурал өнөөдөр Дорноговь аймагт болно
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 23, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

12 настай охиныг хөнөөсөн Г.Гантулгад холбогдох хэргийг шүүх хурал өнөөдөр Дорноговь аймагт болно

2024 оны 3 сарын 29

Arslan.mn

Сайншанд суманд 12 настай охин сураггүй болж, улмаар Г гэгч нь такси үйлчилгээ үзүүлэх нэрийдлээр машиндаа суулган авч явж, амийг нь хөнөөсөн Г.Гантулгад холбогдох хэргийг шүүх хурал өнөөдөр /2024.03.29/ болно. 

Тодруулбал, Нийслэлийн прокурорын газраас 2023 оны аравдугаар сарын 03-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумаас бага насны хүүхдийг такси үйлчилгээнд явж байгаа мэтээр хууран мэхэлж машиндаа суулган хүчээр авч явж хүчиндэн, улмаар гэмт хэргээ нуун далдлах зорилгоор амь насыг нь хохироосон Г.Г-д холбогдох хэргийг энэ оны 2 дугаар сард яллах дүгнэлт үйлдэн Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн.

Өнөөдөр буюу гуравдугаар сарын 19-нд шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг болж, хэргийг гэм буруугийн хуралдаан руу шилжүүлэн, дараагийн хурлыг гуравдугаар сарын 29-ний өдрийн 09:00 цагт хийхээр товложээ. Прокуророос Г-д хүн хулгайлах, хүчиндэх, хүнийг алах гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдсэн юм.

Тэгвэл Г-д бүх насаар нь хорих ял өгч магадгүй байна. Учир нь, түүний буруутгагдсан зүйл ангиуд нь дараах ялтай.

Хуулийн заалт:

Эрүүгийн хууль

13.2 дугаар зүйл.Хүн хулгайлах

1.Хохирогчид хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, хууран мэхэлж, эсхүл сэтгэцийн өвчтэй, согтуурсан, мансуурсан, сэтгэцийн үйл ажиллагаа нь түр сарнисан, бусад өвчний улмаас биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байдлыг ашиглаж эрхшээлдээ оруулан авч явсан бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

12.1 дүгээр зүйл.Хүчиндэх

4.Энэ гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн; энэ гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол арван хоёр жилээс хорин таван жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар хорих ял шийтгэнэ.

10.1 дүгээр зүйл.Хүнийг алах

2.1.онц харгис хэрцгийгээр;

2.4.өөр гэмт хэргийг нуун далдлах, хялбарчлах зорилгоор;

2.7.хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй, жирэмсэн болохыг мэдсээр байж алсан бол арван хоёр жилээс хорин жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар нь хорих ял шийтгэнэ.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
655751
0 эможи

keyboard_arrow_up