ТОДРУУЛГА: Ослын улмаас Төв аймагт сэхээнд байсан хоёр хүний нэг нь нас барж, нөгөө нь ГССҮТ-д иржээ
Өнгөрсөн Баасан гаригт 38 ажилтныг тээвэрлэж явсан “Хьюндай юниверс" загварын автобус "ФАВ СА4250" загварын ачааны машин мөргөлдсөний улмаас хоёр жолооч газар дээрээ нас барж, 18 ажилтан гэмтсэн осол гарсан.
Тодруулбал, ослын улмаас 39 хүн Төв аймгийн нэгдсэн эмнэлэгт хүргэгдсэн бөгөөд 37 хүнийг ГССҮТ-д авчраад эмчлүүлж байгаа юм. Харин хоёр хүний биеийн байдал маш хүнд тээвэрлэж ирэх боломжгүй байсан учраас Төв аймгийн нэгдсэн эмнэлэгт эмчилгээ хийлгэж байсан.
Тэгвэл иргэдийн биеийн байдлын талаар ГССҮТ-өөс тодруулахад "Биеийн байдал нь маш хүнд хагалгаанд оруулах заалттай хоёр иргэнийг өнгөрсөн Баасан гаригт Төв аймгийн нэгдсэн эмнэлэгт үлдээж, бусад хүмүүсийг хот руу авч ирсэн. Харамсалтай нь, биеийн байдал нь маш муу байсан нэг хүн эмчлүүлж байгаад нас барсан.
Харин нөгөө хүнийг Гэмтэл согог судлалын үндэсний төвд Ням гаригт авч ирсэн бөгөөд бие нь байдал сайжраагүй байна.
Одоогийн байдлаар нийт 28 хүнд анхан шатны тусламж үзүүлж, боолт хийж давтан үзлэг хийхээр буцааж, үлдсэн 10 хүнд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж байна." гэв.