Гадаадын тагнуулынхантай хамтарсан хэрэгт дахиад лам хүн холбогджээ Гадаадын тагнуулынхантай хамтарсан хэрэгт дахиад лам хүн холбогджээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 23, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Гадаадын тагнуулынхантай хамтарсан хэрэгт дахиад лам хүн холбогджээ

2024 оны 4 сарын 03

Arslan.mn

Манай улсад тагнуул хийсэн гэх үндэслэлээр гадаадын нэг, түүнтэй хамтран ажиллаж байсан Монголын гурван иргэнийг өнгөрсөн сарын 29-нд тагнуулын байгууллагын ажилтнууд саатуулж, цагдан хорьсон талаар бид өмнө мэдээлсэн.

Тагнуулын байгууллагынхан Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын эсрэг өдүүлсэн хэргүүдийг багагүй хугацаанд баримтжуулан илрүүлэн шалгасаар буй билээ. Түүний нэг нь эл хэрэг юм. Баттай эх сурвалжуудаас авсан мэдээллээр энэ хэрэгт нэгэн лам болон эм, эмнэлгийн хэрэгслийн импортын чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг манай улсын хоёр иргэнийг холбогдуулсан гэнэ.

Тодруулбал, “Монголын бурхан шашинтны шинэ төв” хийдийн хамба лам З.Санждорж, нэгэн компанийн захирал Д.Бямбажав нарыг Эрүүгийн хуулийн 19.4-1- ийн гадаадын тагнуулын байгууллага, иргэнтэй хууль бусаар хамтран ажилласан хэмээн яллагдагчаар татсан аж.

Харин өмнөд хөршийн иргэн Хуа гэх эрийг Монгол Улсад тагнуул хийсэн гэсэн үндэслэлээр мөрдөх ажиллагааг үргэлжлүүлж байна. З.Санждоржийн хувьд 2023 онд X Богдыг тодруулахтай холбоотойгоор сөрөг байр суурь илэрхийлж байсан нэгэн. Үүнээс өмнө Сажа Бандидын номын хүрдэн хийдийн тэргүүн Б.Отгонбаатарыг гадаадын тагнуулын байгууллагатай хамтран ажилласан хэрэгт яллагдагчаар татаж, анхан шатны шүүхээс ял шийтгэж байсан ч давж заалдах шатны шүүх түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн юм.

 

Г.Равжаа

Эх сурвалж: Өнөөдөр сонин
 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
1
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
655863
1 эможи

keyboard_arrow_up