Үерийн нэг шалтгаан болсон “АПУ ХК“-ий АГУУЛАХЫГ хэзээ буулгах вэ... Үерийн нэг шалтгаан болсон “АПУ ХК“-ий АГУУЛАХЫГ хэзээ буулгах вэ...
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 13, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Үерийн нэг шалтгаан болсон “АПУ ХК“-ий АГУУЛАХЫГ хэзээ буулгах вэ...

2024 оны 4 сарын 04

Arslan.mn

Өнгөрсөн жил үргэлжлэн орсон борооны улмаас автозамууд усанд автаж, нийслэл дундуур урсдаг Сэлбэ, Дунд гол үерлэж саваасаа хальж, зарим орон сууцнууд усанд автсан билээ. 

Тэгвэл энэ жил тус үйл явдал дахин давтагдахад тун ойрхон дүр зураг үзэгдэнэ. Учир нь уулын ус буух, шар усны үер болох эрсдэлтэйг мэргэжилтнүүд анхааруулсаар байгаа юм.

Үүний гол шалтгаан нь зохион байгуулалтгүй газар олголт, төлөвлөлтгүй барилгажилттай шууд холбоотойг хэн хүнгүй мэддэг ч өнөөдрийг хүртэл дорвитой арга хэмжээ авсангүй. Өнгөрсөн жил Нийслэлийн засаг дарга асан Д.Сумъяабазар голын гольдролыг хааж барьсан барилгуудыг нураах захирамж гаргаж, ажлыг эхлүүлсэн хэдий ч төдийлөн үр дүнд хүрээгүй. 

Тус байгууллагын нэг бол үндэсний томоохон үйлдвэрлэгч "АПУ" ХК нь Сэлбэ, Дунд гол дагуу буюу Хан-Уул дүүргийн III дугаар хороо үйлдвэрийн гудамж дагуу 20 метрийн өргөнтэй даланг 6 метр болгон нарийсгаж барьсан үйлдвэрийн агуулах юм. 

Энэ мэт даланг өөрийн дураар нарийсгаж барилга барьсан аж ахуйн нэгж, эздүүдэд хэзээ, ямар хариуцлага тооцож, ард иргэдийг хохиролгүй болгох вэ?!

Далангаа чөлөөлж, стандартын даланг байгуулах ажлыг хийгээгүй цагт бидний зовлон өөрчлөгдөхгүй!!! 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
655899
0 эможи

keyboard_arrow_up