ОСНААУГ-ын ажилчдын цалин, урамшууллыг нэмэгдүүлэх, ажиллах орчин, нөхцлийг сайжруулах зорилт тавин ажиллаж байна ОСНААУГ-ын ажилчдын цалин, урамшууллыг нэмэгдүүлэх, ажиллах орчин, нөхцлийг сайжруулах зорилт тавин ажиллаж байна
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 01, Ням
Өнөөдөр

Arslan.mn

ОСНААУГ-ын ажилчдын цалин, урамшууллыг нэмэгдүүлэх, ажиллах орчин, нөхцлийг сайжруулах зорилт тавин ажиллаж байна

2024 оны 4 сарын 05

Arslan.mn

Өнөөдөр “Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар” ОНӨААТҮГ, Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах хороо, “ОСНАА Мэргэжлийн холбоо” ТББ, “ХОСНАА-н Хөгжлийн төв” ТББ болон бусад байгууллагууд хамтран “ОРОН СУУЦ, НИЙТИЙН АЖ АХУЙН САЛБАРЫН МЭРГЭШСЭН БОЛОН ЗӨВЛӨХ ИНЖЕНЕРҮҮДИЙН ТУРШЛАГА СОЛИЛЦОХ ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ”-ыг зохион байгууллаа.

Уулзалтад “Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар” ОНӨААТҮГ дарга Ч.Мэндбаяр, Инженерийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга З.Дагдан, Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах хорооны ТЗХГ-ын дарга Г.Нарантуяа болон ОСНААУГ-ын инженер, мэргэжилтнүүд оролцлоо.

Arslan.mn

Энэ үеэр ОСНААУГ-ын Инженерийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга З.Дагдан хэлсэн үгэндээ “Орон сууц, нийтийн аж ахуйн салбарын мэргэшсэн болон зөвлөх инженерүүдийн туршлага солилцох зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулж байна. Манай байгууллагын зүгээс тус уулзалтын үеэр сүүлийн үед хэрэгжүүлж буй шинэ технологийн шинэчлэл болон төсөл хөтөлбөрүүдийн талаар танилцуулж байна.

Улаанбаатар хот тэлэхийн хэрээр барилга байгууламж, зам харгуй, ногоон байгууламж нэмэгдэж үүнийгээ дагаад инженерийн байгууламжийн хамгаалалтын зурвасын асуудал зөрчигдөх, шугам сүлжээг засварлахаас гадна тохижилтын зардал их болсон. Тиймээс манай байгууллага 2018 оноос хойш замын доогуурх инженерийн шугам сүлжээг засварлахдаа нэвтрэх сувгаар төлөвлөж, ажлаа хийж байна. Энэ хугацаанд 10 байршилд 3,1 км шугам сүлжээг нэвтрэх сувагт оруулаад байна. Үүнээс гадна манай байгууллага нь Улаанбаатар хотын орон сууцны хорооллын 50 гаруй хувь буюу  135,000 өрхийн ашиглалт үйлчилгээг хариуцдаг учраас нэгдсэн дуудлага хүлээн авах төвийн 70005454 дугаарыг ажиллуулж байна. Тус дугаарт жилийн турш 350,000 орчим дуудлага ирдэг бөгөөд дээрх бүх дуудлагад хүрч ажиллаж байна.” гэдгийг энэ үеэр онцоллоо.

Arslan.mn

Үүнээс гадна тус байгууллагад хүний нөөцийн асуудал их яригддаг бөгөөд энэ талаар ОСНААУГ-ын Захиргаа, хуулийн хэлтсийн дарга Б.Алтангэрэл “Орон сууц нийтийн аж ахуйн системийн хэмжээнд хүний нөөцийн асуудал их яригдах болсон. Энэ чиглэлээр хүний нөөцийг бэлтгэдэг 70 орчим МСҮТ үйл ажиллагаагаа явуулж байгаа хэдий ч мэргэжлээрээ ажиллах хүн маш цөөхөн байна. Тиймээс бид энэ асуудлыг шат дараатай ярьж, цалин хөлсийг нэмэгдүүлэх, ажиллах орчин нөхцлийг сайжруулах, хамт олны уур амьсгалыг нэмэгдүүлэх тал дээр анхаарч ажиллаж байна.

Манай байгууллагад 93 мэргэшсэн зөвлөх инженер ажилладаг бөгөөд ашиглалтыг давхар хариуцаж ажилладаг учраас ачаалал ихтэй байдаг. Өнөөдрийн уулзалтаар энэ асуудлыг мөн шийдвэрлүүлэх тал дээр хэлэлцэж байна." хэмээлээ. 

Arslan.mn

Хурлын үеэр

  • Ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээ түүний зохицуулалт
  • ”ОСНААУГ” ОНӨААТҮГ-ын өнөөгийн байдал, хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөр, үр дүн
  • Усны чанар сайжруулах шинэ техник технологийн танилцуулга
  • Усны чанар, салбарт нэвтэрч буй шинэ техник технологи 
  • Хүний нөөц, эрх зүйн орчин зэрэг асуудлуудыг хэлэлцсэн юм. 

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
655980
2 эможи

keyboard_arrow_up