НОБГ: 40 хүний амь насыг авран хамгааллаа
2024 оны 4 сарын 08
Нийслэлийн онцгой байдлын газарт өнгөрсөн долоо хоногт нийт аврах ажиллагааны 26, гал түймрийн 33 дуудлага мэдээлэл бүртгэгдэж, алба хаагчид дуудлага мэдээллийн дагуу ажиллаж 40 иргэний амь насыг авран хамгаалжээ.
Мөн шуурхай ажиллаж 1 тэрбум 490 сая төгрөг бүхий өмч хөрөнгийн хохирол үүсэх эрсдэлийг арилгажээ.
Цаг улирлын нөхцөл байдал шар усны үерт өртөх эрсдлийг дагуулж байгаа тул урьдчилан сэргийлж, аюулгүй байдлаа хангахыг Нийслэлийн онцгой байдлын газраас зөвлөж байна.Шар өвсний гал түймрээс урьдчилан сэргийлж ногоон бүсэд ил гал гаргахгүй байх, үнс нурмаа тагтай саванд хийж, хашааны шар өвсөө шатаалгүй цэвэрлэх нь гал түймрээс таны эрүүл мэнд, амь нас, өмч хөрөнгийг хамгаалах юм.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
655990
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: