Дүүргийн удирдлагуудын өнөөдөр “Бичил зээл” гэсэн сэдвийн хүрээнд уулзалт хийнэ
2014 оны 3 сарын 06
Нийслэлийн болон дүүргүүдийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга нар сар бүр ажлын уулзалт зохион байгуулдаг уламжлалтай. Энэ удаагийн уулзалт өнөөдөр 10.00 цагт Баянзүрх дүүргийн Тамгын газарт товлогджээ.
Уулзалтаар Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Баттулга болон бусад есөн дүүргийн ИТХ-ын дарга, Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга нар “Бичил зээл” гэсэн сэдвийн хүрээнд хуралдаж, энэ чиглэлээр тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэх зорилготой аж. Сануулахад, 2014 оны нийслэлийн төсөвт бичил бизнесийг дэмжих хөтөлбөр хэрэгжүүлэхээр 15,2 тэрбум төгрөг тусгасан билээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
656
0 эможи