Мөрийтэй тоглоом зохион байгуулсан БНХАУ-ын иргэний хэргийг прокурорт шилжүүллээ
2024 оны 4 сарын 08
Цагдаагийн байгууллагаас өнгөрсөн долоо хоногт 35 346 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад 546 хэргийг хүргүүлсэн байна.
Тухайлбал, Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах зочид буудалд 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн M.Z мөрийтэй тоглоом зохион байгуулсан үйлдэлд мөрдөн шалгах ажиллагаа явуулж, Эрүүгийн хуулийн 20.17 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан, хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад шилжүүлсэн.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
656016
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: