Гал унтраахаар ажиллаж байсан онцгойгийн нэг албан хаагч АМИА АЛДЖЭЭ
2024 оны 4 сарын 08
Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Баянхошууны шинэ буудалд “Миний” дэлгүүрийн агуулахад өнөөдөр 10:28 цагт гал гарч, тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар анги, СХД-ийн онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29, 26 дугаар ангийн алба хаагчид үүрэг гүйцэтгэж байна.
Энэ талаар ОБЕГ-аас тодруулахад "Одоогоор/15:38 цагийн байдлаар/ галын тархалтыг зогсоож, бүрэн унтраахаар ажиллаж байна" гэв.
Харин гал түймрийг унтраахаар ажиллаж байгаа алба хаагчдаас хоёр нь эмнэлэгт хүргэгдэж, нэг нь бэртсэн бол нэг алба хаагч амиа алдсан харамсалтай явдал болжээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
1
656019
2 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: