Амиа алдсан алба хаагчийн ар гэр: Тэтгэвэрт гарах хүсэлтийг нь авчихсан бол 5 хүүхэд нь ЭЛЭГ БҮТЭН үлдэх байлаа Амиа алдсан алба хаагчийн ар гэр: Тэтгэвэрт гарах хүсэлтийг нь авчихсан бол 5 хүүхэд нь ЭЛЭГ БҮТЭН үлдэх байлаа
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 24, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Амиа алдсан алба хаагчийн ар гэр: Тэтгэвэрт гарах хүсэлтийг нь авчихсан бол 5 хүүхэд нь ЭЛЭГ БҮТЭН үлдэх байлаа

2024 оны 4 сарын 09

Arslan.mn

Чингэлтэй дүүргийн 20 дугаар хороо “Миний” сүлжээ дэлгүүрийн агуулахын байранд өнөөдөр /2024.04.08/ гал гарч, Гал түймэр унтраах, аврах 10, 14, 26, 29 дүгээр анги, нийслэлийн Аврах ангийн алба хаагчид үүрэг гүйцэтгэн ажиллалаа. Харамсалтай нь Аврах 10-р ангийн алба хаагч ажил үүргээ гүйцэтгэж байгаад нас барсан.

 

ОБЕГ-аас энэ асуудалтай холбоотой мэдээлэл өгөх үеэр амиа алдсан алба хаагчийн ар гэрээс асуулт асуусан юм. Тэрээр "Тэтгэвэрт гарах хугацаа нь болчихсон байсан. Тэтгэвэрт гарах хүсэлтээ өнгөрсөн жилийн есдүгээр сараас хойш удаа дараа өгсөн. Өнөөдрийн хүртэл тэтгэвэрт нь гаргаагүй. Өмнө нь хоёр жил завсарлаж байсан. Учир нь ажлаа хийж байгаад түлэгдсэн. Онцгой байдлын байгууллагын эмнэлэг 30 хувийн түлэгдэлтэй гэсэн дүгнэлт гаргасан. Тэр нь 30 биш 80 хувийн түлэгдэл байсан. Тэрийгээ эмчлэх гээд хоёр жил чөлөө авсан. Тэр шалтгаанаас болоод тэтгэвэрт гарах хүсэлтийг нь хүлээж аваагүй. Хэрэв хүсэлтийг нь хүлээж авсан бол таван хүүхэд нь өнөөдөр элэг бүтэн байгаа" гэв.

Түүний асуултад ОБЕГ-ын алба хаагчид "Тухайн алба хаагч өргөдөл өгсөн эсэхийг хүний нөөцөөс тодруулаад мэдээлэл өгье. Улсын онцгой байдлын байгууллагын алба хаагчид тодорхой хугацаанд алба хаасны үндсэн дээр тэтгэвэрт гардаг хууль дүрэмтэй байгаа" гэсэн юм. 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
656033
0 эможи

keyboard_arrow_up