САЙН МЭДЭЭ: ЭХЭМҮТ-ийн “ЯАРАЛТАЙ ТУСЛАМЖИЙН ТАСАГ“-т 35 жилийн дараа иж бүрэн засвар хийж, ашиглалтад орууллаа САЙН МЭДЭЭ: ЭХЭМҮТ-ийн “ЯАРАЛТАЙ ТУСЛАМЖИЙН ТАСАГ“-т 35 жилийн дараа иж бүрэн засвар хийж, ашиглалтад орууллаа
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 22, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

САЙН МЭДЭЭ: ЭХЭМҮТ-ийн “ЯАРАЛТАЙ ТУСЛАМЖИЙН ТАСАГ“-т 35 жилийн дараа иж бүрэн засвар хийж, ашиглалтад орууллаа

2024 оны 4 сарын 09

Arslan.mn

Монгол Улсын Засгийн газрын хөрөнгө оруулалтаар Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний төвийн Хүүхдийн эмнэлгийн Яаралтай тусламжийн тасагт иж бүрэн засвар хийж, ашиглалтад ороход бэлэн болжээ. 

Байгуулагдсан цагаасаа хойш анх удаа ийнхүү иж бүрэн засвар хийгдсэн бөгөөд агааржуулалтын систем, сантехникийн сүлжээ, цахилгаан, холбооны дохиоллын сүлжээг бүрэн шинэчилжээ. Үүнээс гадна угаарын хордлого, олныг хамарсан хордлогын үед ирж тусламж, үйлчилгээ авахад ээлтэй байх зохицуулалтыг хийх үүднээс хүлээлгийн танхимд хүчилтөрөгчийн аппаратыг суурилуулж, усанд орох өрөөг тохижуулжээ. Мөн гоц халдвартай хүүхэд ирсэн тохиолдолд үүднээс шууд тусгаарлах өрөөг бэлтгэжээ. Үйлчлүүлэгчид ээлтэй орчинг бүрдүүлэх зорилгоор хүлээлгийн өрөө болон заалыг олон улсын стандартад нийцүүлж засварласан бөгөөд нярай хүүхэдтэй ээжүүдэд зориулсан буланг мөн байгуулсан байна. 

Arslan.mn

Үйлчлүүлэгч төвтэй эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг үзүүлэх зорилтын хүрээнд 24 цагт ажиллах эмч, мэргэжилтний тоог нэмэгдүүлж ажиллаж байна. 

Тус тасгаар хоногт 250-500 хүүхэд үйлчлүүлдэг бөгөөд хүүхдийн дотрын болон мэс заслын тусламж, үйлчилгээг үзүүлж ажиллаж байна. 

ЭХЭМҮТ нь 55 тасагтайгаар үндэсний хэмжээнд эх, хүүхдийн лавлагаа шатлалын тусламж үйлчилгээг үзүүлж ажиллаж байна.

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
656034
0 эможи

keyboard_arrow_up