Хил дамнасан боомтуудын төмөр замын ажлыг эрчимжүүлж байна Хил дамнасан боомтуудын төмөр замын ажлыг эрчимжүүлж байна
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
09 сарын 08, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Хил дамнасан боомтуудын төмөр замын ажлыг эрчимжүүлж байна

2023 оны 9 сарын 13

Arslan.mn

Монгол Улсын Шивээхүрэн-Сэхээ боомтын доод бүтцийн барилга угсралт, гүүр хоолой, терминалын талбайн ажил, эрчим хүч хангамж зэрэг барилгын ажлын бүтээн байгуулалт үргэлжилж байна.

Тус боомтын төмөр замын дэлгэмэл урт нарийн цариг 19.3, өргөн цариг 30.7 км, 2024-2029 онд жилдээ 10 сая.тн ачаа тээвэрлэх боломжтой юм.

Засгийн газрын Шинэ сэргэлтийн бодлогын Боомтын сэргэлтэд хилийн боомтуудыг төмөр зам, хатуу хучилттай авто замаар үе шаттай бүрэн холбон, тээвэр, логистикийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэн, ачаа тээврийн урсгалыг сайжруулж, цаашид транзит улс болох суурь нөхцөл бүрдүүлэх зорилт тавид байгаа. Иймд Үндэсний төмөр замын сүлжээг өргөжүүлж, хил дамнасан боомтуудын төмөр замыг барьж байгаа билээ.

Энэ хүрээнд ЗТХЯ, ГХЯ, ЭЗХЯ, Монгол Улсаас БНХАУ-д суугаа ЭСЯ болон төмөр замын гүйцэтгэгч компанийн төлөөллүүд, Монгол-Хятадын хилийн Гашуунсухайт-Ганцмод, Шивээхүрэн-Сэхээ, Ханги-Мандал, Бичигт-Зүүнхатавч боомтын төмөр замын барилгын ажлын явц, тулгамдаж буй асуудлыг хэлэлцсэнийг ЗТХЯ мэдээллээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
656068
0 эможи

keyboard_arrow_up