Орон сууц нь газын дэлбэрэлтэд өртсөн иргэд Сүхбаатарын талбайд цугларчээ Орон сууц нь газын дэлбэрэлтэд өртсөн иргэд Сүхбаатарын талбайд цугларчээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 24, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Орон сууц нь газын дэлбэрэлтэд өртсөн иргэд Сүхбаатарын талбайд цугларчээ

2024 оны 4 сарын 10

Arslan.mn

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, “Дүнжингарав” худалдааны төвийн ойролцоох замд осол гарч хүнд даацын автомашинд тээвэрлэж явсан шингэрүүлсэн хий дэлбэрсэн.  Дэлбэрэлтийн улмаас тухайн орчинд явганаар болон тээврийн хэрэгслээр зорчиж явсан дөрвөн иргэн, галыг унтраахаар очсон онцгой байдлын байгууллагын гурван албан хаагч амиа алдсан.

Мөн ойр орчимд байрлах “Edu” апартмент буюу 207 дугаар байр галд өртөж, оршин суугчид эд, хөрөнгөөрөө хохироод буй. Энэ осол гарснаас 2 сар гаруйн хугацаа өнгөрчээ.

Орон сууц нь дэлбэрэлтэд өртсөн иргэд өнөөдрийн байдлаар түрээсийн байранд төвхнөөд буй. Түрээсийн төлбөрийг нийслэлийн төсвөөс гаргаж байгаа бөгөөд ирэх есдүгээр сарын 1-нийг хүртэл амьдрахаар төлбөрөө төлж, байрны эзэдтэй гэрээ байгуулжээ. Энэ хугацаанд орон сууцыг нь засварлах аж.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
656102
0 эможи

Жо бин
2024-04-10 13:51
Хохь нь та нар болж одоо эсгий гэрт тухал
keyboard_arrow_up