ГЕГ: Ёс зүйн дэд хороо гурван удаагийн санал хураалтын дүнд 7 хүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулагдлаа ГЕГ: Ёс зүйн дэд хороо гурван удаагийн санал хураалтын дүнд 7 хүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулагдлаа
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 23, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

ГЕГ: Ёс зүйн дэд хороо гурван удаагийн санал хураалтын дүнд 7 хүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулагдлаа

2024 оны 4 сарын 10

Arslan.mn

ГЕГ-ын Ёс зүйн дэд хорооны анхны хурал 2024 оны гуравдугаар сарын 29-ний өдөр болж, санал хураалтаар дэд хорооны даргаарГЕГ-ын Эрсдэлийн удирдлагын хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Цэндсүрэнг, нарийн бичгийн даргаар Б.Батбилэгийг нарыг сонгосон.

Монгол Улсын үндэсний болон нийгэм, эдийн засгийн аюулгүй байдалд чухал үүрэг гүйцэтгэх эгнээндээ 2,000 гаруй албан хаагчдыг нэгтгэсэн Төрийн тусгай ангилалд багтах Гаалийн байгууллагын “Ёс зүйн дэд хороо”-г нийт албан хаагчдыг оролцуулан гурван шатны санал хураалтаар хамгийн их санал авсан 7 хүний бүрэлдэхүүнтэйгээр байгууллаа.

ГЕГ-ын дарга Р.Отгонжаргал шинээр байгуулагдсан Ёс зүйн дэд хорооны гишүүдийг өнөөдөр хүлээн авч уулзан, хамт олны олонхын саналаар хорооны гишүүн болсонд баяр хүргэхийн зэрэгцээ хэрэгжүүлэх, хийх ажлын талаар харилцан санал солилцлоо.

Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3.-д Ёс зүйн дэд хороо нь бие даасан, хараат бус зарчмаар ажиллана. Мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д Ёс зүйн дэд хороо нь байгууллагын албан хаагчийн тооноос хамааран 3-7 гишүүнтэй байх бөгөөд гишүүд дотроосоо даргаа сонгоно гэж заасан байдаг.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
656138
0 эможи

гаалийн ерөнхий газар
гег
ёс зүйн хороо

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up