ТАНИЛЦ: “Парис-2024“ зуны олимпод оролцох Монгол тамирчдын ёслолын хувцасны загвар ТАНИЛЦ: “Парис-2024“ зуны олимпод оролцох Монгол тамирчдын ёслолын хувцасны загвар
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 26, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

ТАНИЛЦ: “Парис-2024“ зуны олимпод оролцох Монгол тамирчдын ёслолын хувцасны загвар

2024 оны 4 сарын 11

Arslan.mn

"Парис-2024" зуны олимп 2024 оны 7 сарын 26-ны өдөр Парисын Сена мөрний эрэгт эхлэх билээ. Энэ удаагийн зуны олимпод оролцох Монголын үндэсний шигшээ баг тамирчдын өмсөх ёслолын хувцсыг үндэсний брэнд үйлдвэрлэгч MICHEL AMAZONKA компани урлахаар болжээ. 

MICHEL AMAZONKA компанийн хувьд "Токио-2020" зуны олимп болон "Бээжин-2022" өвлийн олимпод оролцсон Монголын баг тамирчдын хувцсыг урлаж байсан туршлагатай бөгөөд Бээжингийн олимпод зориулж хийсэн хувцас нь Олон улсын олимпын хорооны музейд хадгалаастай байдаг. 

Michel&Amazonka брэндийн ерөнхий менежер Б.Мөнхбаяр энэхүү Парис-2024 зуны олимпын хувцас урлахтай холбоотойгоор "Парис өөрөө загварын хот. Тиймээс Хийц нэлээд дэгжин байх ёстой. Орчин үеийн хэв шинжийг харуулсан, бидний гол ялгарч байгаа зүйл нь хантааз, хатгамлын онцлог байгаа юм. Монгол үндэсний бахархал болох 9 хөлт цагаан туг, олимпын бамбар, хатдын өлзий хээ болон алхан хээ, нар сар гэх мэт олон зүйлсийг хатгамлаар хийж өгч байгаагаараа илүү онцлог болж байгаа гэж үзэж байна. Гар ажиллагаа нэлээд их шаардаж байгаа учраас нэг тамирчны иж бүрэн хувцсыг урлахад 5 хоног шаардахаар байна" хэмээн ярьсан юм.

Arslan.mnArslan.mnArslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
3
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
656160
4 эможи

зуны олимп
Парис-2024
ёслолын хувцас
олимпын хувцас

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up