С.Амарсайхан: Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг нурааж, буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ С.Амарсайхан: Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг нурааж, буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 18, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

С.Амарсайхан: Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг нурааж, буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ

2024 оны 4 сарын 15

Arslan.mn

Улсын Онцгой комиссоос Дүнжингаравын уулзварт болсон дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрны багана, дам нуруунд үүссэн ан цав өргөний хэмжээ нь барилгын норм дүнгээс тав дахин их, мөн газар хөдлөлтөд тэсвэргүй гэх дүгнэлт гарсан юм.

Тэгвэл энэ талаар Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан "Тухайн газ тээвэрлэсэн автомашин зориулалтын бус, бүртгэлгүй, маршрутын бус, замын хуудас аваагүй, жолооч нь сургалтад хамрагдаагүй, аюулгүй байдлын шаардлага хангаагүй гэдгийг гурван яамны хамтарсан ажлын хэсэг тогтоосон. Уг осолд хэн буруутай болохыг шүүхийн байгууллага эцэслэнэ. Надад өгсөн мэдээллээр тээврийн хэрэгсэл нь зөвшөөрөлгүй, зориулалтын бус байсан. Газар хөдлөлтөд тэсвэргүй гэж гарсан учраас хүн амьдрах боломжгүй. Цагдаа, шүүх хэнийг буруутай гэж үздэг юм, тэр хувь хүн, ААН барилгыг төлнө. Байрыг нураана. Төрөөс хохирол барагдуулах тухай асуудал одоохондоо яригдахгүй. Ер нь хувийн байгууллагын буруутай үйл ажиллагаа гэж үзэхээр байгаа. Гэхдээ ингэж хэлэх нь эрт байна" гэв. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
656267
1 эможи

Зочин
2024-04-16 07:10
Бас ийм шатамхай барилга барьсан барилгын компани, ийм орц гарцгүй газар барилга барих зөвшөөрөл өгсөн, барилгыг хүлээж авсан комисс гээд шат шатандаа хариуцлагаа хүлээх хэрэгтэй. Хариуцлага тогтолцоотой байж дараа дараагийн ийм үйлдлүүд гарахгүй болох байх
keyboard_arrow_up