АТҮТ: “Улаанбаатар хотын серийн дугаар олгохгүй“ гэдэг мэдээлэл худал АТҮТ: “Улаанбаатар хотын серийн дугаар олгохгүй“ гэдэг мэдээлэл худал
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 25, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

АТҮТ: “Улаанбаатар хотын серийн дугаар олгохгүй“ гэдэг мэдээлэл худал

2024 оны 4 сарын 15

Arslan.mn

Өнөөдөр цахим орчинд автомашины серийн дугаартай холбоотой тархаад буй мэдээллийн талаар Авто Тээврийн Үндэсний Төв- мэдээлэл хийлээ. "Өнөөдрөөс шинэ машин худалдан авч байгаа иргэдэд Улаанбаатар хотын серийн дугаар олгохгүй. Худалдан авах хүсэлт 300,000 төгрөг" болсон гэдэг нь худал мэдээлэл гэлээ. 

Тэдний зүгээс импортын тээврийн хэрэгслийн дугаараа захиалаад орж ирвэл хэвийн олгож байна гэсэн юм. 

Мөн түүнчлэн, "Худалдан авах хүсэлт нь 300,000" гэж бичсэн байсан. Тийм зүйл огт байхгүй. Сошиал орчинд худал мэдээлэл түгээжээ. Энэ мэдээллийг хэн, ямар зориулалттай гаргаад байгааг мэдэхгүй юм. АТҮТ-ийн үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байна. Орж ирсэн импортын машиныг бүртгэж, дугаарыг хэвийн олгож байна хэмээн тодруулга мэдээлэл өглөө.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
656282
0 эможи

Улаанбаатар хотын серийн дугаар олгохгүй

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up