12 настай охиныг хөнөөсөн Г-ын шүүх хурал өнөөдөр болно 12 настай охиныг хөнөөсөн Г-ын шүүх хурал өнөөдөр болно
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 23, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

12 настай охиныг хөнөөсөн Г-ын шүүх хурал өнөөдөр болно

2024 оны 4 сарын 16

Arslan.mn

Өнгөрсөн оны аравдугаар сард Дорноговь аймгийн Сайншанд сумаас 12 настай охиныг хулгайлж, амь насыг нь хөнөөсөн хэрэг гарсан билээ. Нийслэлийн прокурорын газраас бага насны хүүхдийг хүчээр авч явж хүчирхийлж, гэмт хэргээ нуун далдлах зорилгоор амь насыг нь хохироосон Г.Гантулгад холбогдох хэргийг энэ оны хоёрдугаар сард яллах дүгнэлт үйлдэн Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байдаг. 

Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг гуравдугаар сарын 19-ний өдөр болж, хэргийг гэм буруугийн хуралдаан руу шилжүүлэн хурлыг гуравдугаар сарын 29-нд явуулахаар Дорноговь аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байранд хийхээр товлож байв.

Гэвч шүүгдэгч өмгөөлөгчөө сольсон. Шинээр ажиллах өмгөөлөгч нь хавтаст хэрэгтэй бүрэн гүйцэд танилцах шаардлагатай. Хохирогчийн тал өмгөөлөгч нэмж авахаар болсон зэрэг шалтгаанаар шүүх хурал хойшилж, дөрөвдүгээр сарын 16-ны 09.00 цагт товлосон юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
656292
0 эможи

keyboard_arrow_up