С.Энхболд: Би “Мөнхийн тун“-тай ямар ч холбоогүй гэдгийг хариуцлагатайгаар хэлье С.Энхболд: Би “Мөнхийн тун“-тай ямар ч холбоогүй гэдгийг хариуцлагатайгаар хэлье
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
09 сарын 08, Ням
Өнөөдөр

Arslan.mn

С.Энхболд: Би “Мөнхийн тун“-тай ямар ч холбоогүй гэдгийг хариуцлагатайгаар хэлье

2024 оны 4 сарын 16

Arslan.mn

Эмийн үнэ, чанарын асуудлаар нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Сонсголоор төрийн байгууллага дахь эм хангамжийн байгууллагуудын хамаарлыг судалж байна. Шинжээч эрүүл мэндийн байгууллагын эрх бүхий албан тушаалтнуудын эмийн салбар дахь хамаарал бүхий ААН-үүдийн мэдээллийг танилцуулсан юм.

Энэ үеэр өөртэй нь хамаарал бүхий хэмээн яригдсан "Мөнхийн Тун" ХХК-ийн талаар  Эрүүл мэндийн сайд асан С.Энхболд тайлбар мэдээлэл өглөө.

Тэрбээр  "Шинжээч нараас нэг зүйлийг асуумаар байна. Хүмүүсийн нэрс явж байна л даа. Энд миний мэддэг хэд хэдэн хүний нэр байна. Бүгдэнгийнх нь албан тушаалыг нь буруу бичээд, хамаатуулаад тавьчихсан байх юм. Хамгийн гол нь энийг Монгол улс даяар сонсож байгаа, харж байгаа. Энэ баримтаа жаахан нотолгоотой, судалгаатай ярьмаар байна. Ингээд бүх хүмүүсийг хамаатуулаад, бүгд ингээд ашиг сонирхлын зөрчилтэй хүмүүс болж хувирч байна.

Намайг тэр "Мөнхийн тун"-тай хамааралтай гэж байна. Би тус компанитай ямар ч холбоогүй гэдгийг хариуцлагтайгаар хэлмээр байна. Ямар журмаар яаж хамаарч байгааг би ч мэдэхгүй.

Ялангуяа яг ковидын үеийн  2020,  2021 онуудад дотоодын үйлдвэрлэл гэдгээр хэд хэдэн худалдан авалт хийгдсэн байна. Тэр нь яг ямар худалдан авалтан дээр оролцсон  гэдгийг гаргаж харуулмаар байна. 

Яг хамраалтай гэж байгаа бол үүнийг баримтаар тогтоож байж ярих хэрэгтэй.  Тэр Эм, эмнэлэгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын дарга гээд миний үед лав гурван дарга солигдсон. Хоёр нь АТГ-аас ашиг сонирхлын зөрчилтэй байна уу гэдгээ тогтоолгоод л орсон. Тэгвэл АТГ тэрийг яагаад шалгаагүй юм. Энэ мэт зөндөө л юм байна. " гэлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
656316
1 эможи

keyboard_arrow_up