ШУУРХАЙ: 12 настай охиныг хулгайлж, хөнөөсөн Г.Гантулгад БҮХ НАСААР НЬ ХОРИХ ял оноолоо
2024 оны 4 сарын 16
Өнгөрөгч 2023 оны аравдугаар сард Дорноговь аймгийн Сайншанд 12 настай охиныг хулгайлж, амь насыг нь хохироосон хэргийн анхан шатны шүүх хурал өнөөдөр /2024.04.16/ тус аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байранд болж байна. Шүүх бүрэлдэхүүн эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэрээ гаргахаар зөвлөлдөж байгаа талаар өмнө бид мэдээлсэн.
Тэгвэл дөнгөж сая шүүх бүрэлдэлдэхүүн Г.Гантулгыг хүний амь нас санаатай, онц хэрцгийгээр хөнөөсөн гэм буруутайд тооцож, бүх насаар нь хорих ял оноосон талаар мэдээлэл ирлээ.
Прокуророос Г.Гантулгад Эрүүгийн хуулийн
- 13.2 дугаар зүйлийн 2.1 /Хүн хулгайлах/,
- 12.1 дүгээр зүйлийн 4 /Хүчиндэх/,
- 10.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4, 2.7 /Хүнийг алах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлж байв.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
5
5
656319
10 эможи
bayrsaikhan martai
2024-04-17 11:14
Болдог бол очоод алчмаар байна
Зочин
2024-04-17 03:04
Bidenii dund iim. Muuhai Aimtan Baidag bain shuu !
Зочин
2024-04-17 03:02
Zuv , Zuv Shidver gargajee _ iim. Muuhai Aimtan Hamt baina . Gej bodhoos bie Arzaagaad evgui yumaa. ( Hairan Saikhan Ohin )
Хмм
2024-04-16 19:23
Байр хоол бүх насаараа
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: