Б.Ганчулуун: Мөнгө угаасан хэрэгт холбогдуулан иргэн Б болон  түүнтэй хамаарал бүхий хүмүүсийг цагдан хорьсон Б.Ганчулуун: Мөнгө угаасан хэрэгт холбогдуулан иргэн Б болон түүнтэй хамаарал бүхий хүмүүсийг цагдан хорьсон
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 22, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Б.Ганчулуун: Мөнгө угаасан хэрэгт холбогдуулан иргэн Б болон түүнтэй хамаарал бүхий хүмүүсийг цагдан хорьсон

2024 оны 4 сарын 16

Arslan.mn

Эрүүгийн цагдаагийн албанаас гэмт хэргийн илрүүлэлт, цаг үеийн нөхцөл байдлын талаар өнөөдөр хэвлэлийн хурал зохион байгууллаа.

Энэ үеэр Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Ганчулуун " Цагдаагийн байгууллагаас өчигдөр буюу 2024 оны дөрөвдүгээр сарын 15-ны өдөр мөрдөн шалгаж байгаа хоёр хэргийн хүрээнд ажиллагаа явуулсан.

  • Нэр бүхий этгээдүүд эх үүсвэр нь тодорхойгүй их хэмжээний мөнгөн хөрөнгөөр кредит болон бусад арилжааны банкны хувь нийлүүлсэн хөрөнгийг нэмэгдүүлэх байдлаар хувиргаж, мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй,
  • Нэр бүхий этгээдүүд бүлэглэж, Сүхбаатар, Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт 2021 оны есдүгээр сараас арваннэгдүгээр сарыг хүртэл бусдаар гадаад улсын бооцоот тоглоомын сайтад мөрий тавиулж, их хэмжээний мөнгийг алдсан гэх шалтгаанаар тухайн иргэнийг зодож, зорчих эрхийг хязгаарлан заналхийлж, хүнийг хүчээр алга болгох гэх хэргүүдэд иргэн Б-ын хамаарал бүхий "Алтайн хүдэр", "Бүрдэд Майнинг" компани болон Тээвэр Хөгжлийн Банк болон иргэдийн орон байр зэрэг 10 объектод нэгжлэг хийж, 100 гаруй боть санхүүгийн анхан шатны баримт материал, гадаад валют, эд зүйлсийг хурааж авсан.

Бусдын захиалгаар нэр бүхий этгээдүүд нь "Алдсан мөнгөө олж өг" гэх шалтгаанаар бусдыг хууль бусаар хорьж, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулж, эд хөрөнгийн эрхийг шилжүүлж өгөхийг шаардаж өөрт нь болон түүний ойр дотнын хүнд хүч хэрэглэхээр заналхийлж, зорчих эрхийг хууль бусаар хязгаарласан гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй үндэслэлээр шалгаж байна.

Дээрх хэрэгт холбогдон шалгагдаж байгаа нэр бүхий дөрвөн иргэнийг өчигдөр баривчилж, хуулийн дагуу шүүхийн зөвшөөрөлгүйгээр 48 цаг цагдан хорихоор 461 дүгээр хорих ангид хүргэсэн.

Өнөөдөр эрүүгийн хуулийн дагуу хэрэг үүсгэж, яллагдагчаар татах саналыг прокурорын байгууллагад хүргүүлээд байна" гэж ярилаа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
656320
0 эможи

keyboard_arrow_up