ТЦА: 14 нас хүрээгүй бол цахилгаан скүүтер болон бусад хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцохыг хориглодог ТЦА: 14 нас хүрээгүй бол цахилгаан скүүтер болон бусад хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцохыг хориглодог
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 24, Ням
Өнөөдөр

Arslan.mn

ТЦА: 14 нас хүрээгүй бол цахилгаан скүүтер болон бусад хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцохыг хориглодог

2024 оны 4 сарын 16

Arslan.mn

Цаг агаар дулаарч, унадаг дугуй, цахилгаан скүүтер, мопед болон мотоцикл унаж, авто замын хөдөлгөөнд оролцох иргэдийн тоо олширч байна. Гэхдээ эдгээрийг 14-өөс доош насны хүүхдүүд унаж, хөдөлгөөнд оролцохыг зөвшөөрдөггүй байна.

Энэ талаар Тээврийн Цагдаагийн Алба "14 насанд хүрсэн хүн скүүтер болон унадаг дугуйтайгаар нийтийн хэрэгцээний замын хөдөлгөөнд оролцохыг зөвшөөрдөг. Мопед унах нас 16, ямар нэгэн жолооны эрх шаарддаггүй. 18 насанд хүрсэн, А ангиллын жолооны үнэмлэхтэй хүн мотоцикл унаж, замын хөдөлгөөнд оролцох эрхтэй" хэмээлээ.

Мөн дараах зөвлөмжүүдийг тус албанаас хүргэж байгаа юм. Үүнд: 

  • 14 нас хүрээгүй хүнийг цахилгаан скүүтер унаж, замын хөдөлгөөнд оролцуулж болохгүйг эцэг, эх, асран хамгаалагч нар анхаарах шаардлагатай.
  • Цахилгаан скүүтер дээр сундалдаж болохгүй, ганцаараа жолоодно. 
  • Унадаг дугуйн болон явган хүний замаар л цахилгаан скүүтертэй хөдөлгөөнд оролцоно. Скүүтер унаж байхдаа утсаар ярихыг хориглодог.
  • Архи согтууруулах ундаа, мансууруулах эм хэрэглэсэн үедээ скүүтертэй замын хөдөлгөөнд оролцвол гэмтэл бэртэл авах, амь насаа алдах эрсдэлтэй.
  • Хамгаалах малгай, хэрэгсэлтэйгээр скүүтерийг унаж, зориулалтын зогсоолд тавина.
  • Хэрэв явган хүний болон унадаг дугуйн замгүй бол зорчих хэсгийн баруун талын захаар явна" хэмээн зөвлөж байна.
Эх сурвалж: Тээврийн цагдаагийн алба
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
656321
0 эможи

Зочин
2024-04-16 15:38
скуутер дугуй унаад явган хүний замаар давхилдаад байгааг хориглоочээ. явган хүн хаагуур явах болж бнаа ?
Тээврийн цагдаагийн алба

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up