ҮСХ: 2024 оны эхний улиралд 34.6 сая тонн ачаа тээвэрлэсэн байна
2024 оны 4 сарын 18
Үндэсний статистикийн хорооноос гаргасан 2024 оны эхний улирлын нийгэм, эдийн засгийн голлох үзүүлэлтийн талаарх мэдээллийг цувралаар хүргэж байгаа билээ.
Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл энэ оны эхний улиралд урьдчилсан гүйцэтгэлээр 7.2 их наяд төгрөг болжээ. Энэ нь өмнөх оны мөн үеийнхээс 859 тэрбум төгрөгөөр өссөн үзүүлэлт юм.
Энэхүү өсөлтөд боловсруулах салбарын үйлдвэрлэл 9.9, уул уурхай, олборлолтынх 14.5 хувиар нэмэгдсэн нь голлох нөлөөг үзүүлсэн байна.
Харин ачаа тээвэрлэлтийн хувьд энэ оны эхний улирал жилийн өмнөх энэ үеэс 57.2 хувиар их байна. Нийт 34.6 сая тонн ачаа тээвэрлэсэн байна. Харин төвлөрүүлсэн орлого нь 2023 оны энэ үеэс 41.2 хувиар өссөн байна. Энэхүү ний орлогын 55.4 хувийг нь авто, 21.9 хувийг нь төмөр зам, 9.8 хувийг агаарын тээвэр бүрдүүлжээ.
Эх сурвалж: ҮСХ
|
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
656400
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: