“Осол гаргасан жолооч нарыг шалгахад согтууруулах ундаа хэрэглээгүй байсан. Нэг жолооч нь эмэгтэй“ “Осол гаргасан жолооч нарыг шалгахад согтууруулах ундаа хэрэглээгүй байсан. Нэг жолооч нь эмэгтэй“
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 22, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

“Осол гаргасан жолооч нарыг шалгахад согтууруулах ундаа хэрэглээгүй байсан. Нэг жолооч нь эмэгтэй“

2024 оны 4 сарын 18

Arslan.mn

Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт өчигдөр орой "Toyota Prius","Hyundai Verna" загварын автомашин мөргөлдөж, 4-14 насны зургаан хүүхэд, насанд хүрсэн нэг хүн осолд өртсөнөөс нэг хүүхэд нас барсан.

Уг ослын нөхцөл байдлын талаар ЦЕГ-аас өнөөдөр мэдээлэл өглөө.

ЦЕГ-ын Урьдчилан Сэргийлэх Газрын ХМОНХХ-ийн чиглэлийн ахлах мэргэжилтэн С.Баярбилэг "2024 оны дөрөвдүгээр сарын 17-ны 19:00 цагийн үед Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо, Хайлааст орчимд хоёр суудлын тээврийн хэрэгсэл мөргөлдсөний улмаас явган хүний замаар зорчиж байсан иргэд гэмтсэн осол бүртгэгдсэн.

Хоёр тээврийн хэрэгсэл мөргөлдсөний улмаас 16 настай нэг иргэн амь насаа алдсан харамсалтай явдал болсон.  

Ослын улмаас 4-14 насны зургаан хүүхэд, нэг том хүн бэртэж, ГССҮТ-д эмчлүүлж байна.

Цагдаагийн байгууллагаас ослын шалтгааныг тодруулахаар газар дээр нь ажилласан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.

Жолооч хааз, тормоос андуурч гишгэсэн гэдэг нөхцөл байдал мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоогдоно.

Хоёр машины жолооч архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Нэг жолооч нь эмэгтэй." гэв.

2024 оны гурван сарын байдлаар бага насны хүүхэд зам тээврийн осолд өртөж, хохирсон 149 мэдээлэл бүртгэгдсэн байна.

Иргэд явганаар хөдөлгөөнд оролцож байх үед, тээврийн хэрэгслээр зорчиж байх хугацаандаа осолд өртөх зэрэг олон шалтгаан байна. Тээврийн хэрэгслийн жолоочийн хариуцлагагүй байдал, техникийн бүрэн бус байдал, хурд хэтрүүлэх зэрэг нь осол гарах шалтгаан гэж үзэж болно гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
656402
0 эможи

Зочин
2024-04-20 08:37
Анхаарал болгоомжтой явахгүйг ээс хүний алтан амийг бусниулж байгаа нөхдүүдэд хатуу арга хэмжээ авч байх нь зүйн хэрэг шүү. Нөхрийг маань дайрч алсан жолоочийн харахад хэрэв нэг авто осол шүүдээ гээд зогсож байлаа ёстой болдогсон бол тэр жолоочийг алчихмаар санагдаж байсан шүү харуусал гомдол гэж юугаар ч солишгүй айхтар бодол орж ирдэг л юм билээ
Зочин
2024-04-18 11:49
Транзит ачааны галт тэрэг их биш үед суудлын галт тэргийг зөрлөг дээр зогсооно
keyboard_arrow_up