Өсвөр насны охидын “ҮР ХӨНДӨЛТ“ 6.4 хувиар өсжээ Өсвөр насны охидын “ҮР ХӨНДӨЛТ“ 6.4 хувиар өсжээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 24, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

Өсвөр насны охидын “ҮР ХӨНДӨЛТ“ 6.4 хувиар өсжээ

2024 оны 4 сарын 19

Arslan.mn

ДЭМБ-ын зөвлөснөөр өсвөр насыг 10-19 гэж үздэг. Тэгвэл манай улсад өсвөр насныхны, тэр дундаа охидын нөхөн үржихүйн эрүүл мэндийн асуудал тулгамдаад удаж буй. Тодруулбал, энэ чиглэлийн мэдлэг, боловсрол хангалтгүйгээс шалтгаалан охид эрт жирэмслэх, үүний улмаас үр хөндүүлэх, бэлгийн замын халдварт өвчинд өртсөөр буй юм.

Эрүүл мэндийн хөгжлийн төвийн 2022 оны судалгаагаар, өсвөр насны 1000 охин тутамд төрөлтийн түвшин 22.1 байгаа нь бүсийн улс орнуудаас 12.5-13.5-аар өндөр үзүүлэлтэй байв. Иймд энэхүү тулгамдсан асуудалд олон нийтийн анхаарлыг хандуулах, хүүхэд, залуусын бэлгийн боловсролд сэтгүүлчдийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор Монголын эрүүл мэндийн сэтгүүлчдийн "Цагаан үзэг" холбоо (МЭМСЦҮХ), Эрүүл мэндийн сэтгүүлчдийн “Вакцин” клуб-ийнхэн Монголын гэр бүлийн сайн сайхны нийгэмлэг (МГБССН)-тэй хамтран ээлжит Тур-5 аяллаа тус нийгэмлэгийн байранд амжилттай зохион байгууллаа.

Arslan.mn

ӨСВӨР НАСНЫ ОХИДЫН ҮР ХӨНДӨЛТ 6.4 ХУВИАР ӨСЖЭЭ

“Өсвөр насныхны нөхөн үржихүйн эрүүл мэндийн тулгамдсан асуудал” сэдэвт энэхүү Тур-5 аялалд 20 орчим хэвлэл мэдээллийн байгууллагын сэтгүүлч, зураглаач нар оролцож, энэ чиглэлээр мэдлэгээ тэлцгээн, шинэ тоо, баримт цуглуулж, бүтээлийн сэдэв, санаа олныг “шүүрдэв”. Тус арга хэмжээний үеэр сэтгүүлчдэд хүргэсэн судалгаа, мэдээллээс хамгийн “хөндүүр” нь манай улсад үр хөндөлтийн тоо жилээс жилд буурсан ч 20 хүртэлх насны охидынх эсрэгээрээ 6.4 хувиар өссөн дүн мэдээ байв.

Судалгаагаар, эрт жирэмсэлсэн болон бэлгийн замын халдварт өвчинд өртсөн хүүхдүүд энэ талаарх эрүүл мэндийн мэдлэг, боловсролыг ихэвчлэн найз нөхдөөсөө, интернэт дэх цахим хуудаснуудаас “авдаг” гэсэн бол эцэг, эхчүүд нь хүүхдүүдтэйгээ нээлттэй ярилцаж, бэлгийн боловсрол хэзээ, хэрхэн, яаж олгохоо мэддэггүй байна.

ЖИРЭМСНЭЭС ХАМГААЛАХ “72 ЦАГИЙН ЭМ”-ИЙГ ЖИЛД 1-ЭЭС ОЛОН ХЭРЭГЛЭВЭЛ ҮРГҮЙДЭЛТЭЙ БОЛОХ ЭРСДЭЛТЭЙ

Салбарын яамд, үндэсний төвүүд болон НҮБ-ын Хүүхдийн сангийн 2023 оны “Боловсролын орчин дахь хүүхдийн эрх, хамгаалал, эрүүл мэндийн зан үйлийн судалгаа”-гаар өсвөр насны 5 сурагч тутмын 1 нь бэлгийн харьцаанд орсон гэсэн асуумж өгсөн бөгөөд тэд үүнийгээ бусад найз нь “үзсэн” учраас гэж хариулжээ. Цаашлаад бэлгийн харьцаанд орсон 4 сурагч тутмын 1 нь 14-өөс дооших насандаа анх “хавьталд” орсон талаараа хэлсэн нь мэргэжилтнүүдийн санааг ихэд зовоож буй юм. Учир нь тэд энэ насандаа өөрийгөө хамгаалах чадваргүй, өвчнөөс урьдчилан сэргийлэх мэдлэг, боловсрол хангалтгүй байдаг тул эрсдэлд орох өндөр магадлалтай гэсэн үг. Үүнийг дагаад жирэмснээс хамгаалах янз бүрийн эм дур мэдэн ууж, эрүүл мэндээрээ хохирох тохиолдол цөөнгүй гардаг байна.

Тухайлбал, жирэмснээс хамгаалах “72 цагийн эм”-ийг гэхэд л жилд ганцхан удаа хэрэглэх заалттай байдгийг МГБССН-ийн Гэр бүл, эмэгтэйчүүдийн эмнэлгийн эмч хэлж байлаа. Шаардлагатай тохиолдолд буюу хүчирхийлэлд өртсөн, эрүүл мэндийн шалтгаантай бол тус эмийг жилд 2 удаа уухыг зөвшөөрдөг байна. Гэтэл өсвөр насныхан үүний талаар тэр бүр мэдэхгүй, сар бүр хэрэглээд эрүүл мэндээрээ хохирсон, үргүйдэлтэй болсон тохиолдол ч цөөнгүй аж.

Arslan.mn

ХҮҮХДҮҮД ҮЕ ТЭНГИЙНХЭНДЭЭ НӨХӨН ҮРЖИХҮЙН БОЛОВСРОЛ ОЛГОЖ БАЙНА

Хүүхэд, залуус бэлгийн боловсролын талаарх мэдлэг, мэдээлэлтэй болох хүсэлтэй байдаг ч тэдэнд богино хугацаанд илүү их ойлголт өгөх сургалтын хөтөлбөр хомс, байгаа нь шинэлэг, орчин үеийн арга, технологийнх бус учир сонирхлыг нь төдийлөн татдаггүй байна. Иймд Монголын гэр бүлийн сайн сайхны нийгэмлэгийнхэн хүн амд, тэр дундаа хүүхэд, залууст бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэнд, эрхийн талаарх боловсрол, мэдлэг олгох, тусламж, үйлчилгээ үзүүлэх чиглэлээр үйл ажиллагаагаа тасралтгүй 30 жил явуулж иржээ.

17 аймагт салбартай тус нийгэмлэгийнхэн төв салбарынхаа дэргэдэх Гэр бүл, эмэгтэйчүүдийн эмнэлэгтээ нөхөн үржихүйн тусламж, үйлчилгээг кабинетээр, орон нутагт явуулын хэлбэрээр, мөн сайн дурын идэвхтнүүд, хамтрагч эмнэлгүүдээрээ дамжуулан үзүүлдэг аж. Тэд өдгөө

  • Тусламж, үйлчилгээний төсөл
  • Эрүүл мэндийн боловсрол олгох төсөл
  • Бодлогын нөлөөллийн төсөл
  • Чадавхжуулах төсөл
  • Бяцхан эмч төсөл
  • Бэлгийн боловсролын төвийн төсөл зэргийг хэрэгжүүлж буй юм байна.

Эрүүл мэндийн боловсрол олгох төслийн хүрээнд гэхэд л 2018-2021 онд үе тэнгийн 855 сургагч багш, 653 сайн дурын идэвхтэн бэлдэж, 50 000 хүүхдэд нөхөн үржихүйн эрүүл мэнд, эрхийн талаар сонирхолтой хэлбэрээр мэдээлэл өгч, сургагч багш нараа өсвөрийн зөвлөхөөр ажиллуулж буй гэнэ. Хүүхэд – хүүдэдээ зөвлөн, туслах нь үр дүн өндөртэй гэж тэд хэлж байлаа.

МГБССН-ийнхэн Бэлгийн боловсролын төвөө ирэх долдугаар сард нээхээр бэлтгэл хангаж, засвар үйлчилгээ, тохижилтын ажлаа хийж буйгаа мөн хэлсэн. Монголдоо анхдагч болж буй тус төвийг нээснээр томчуудын өсвөр насны хүүхэдтэйгээ ярилцаж чадахгүй байгаа шилжилтийн насны онцлог, түүний талаарх олон талын мэдээлэл, боловсролыг эцэг, эхчүүд, асран хамгаалагч нарын өмнөөс тэд олгох юм байна. Бэлгийн боловсролын төвд “Аав – охидын”, “Ээж - хүүгийн болзоо” зэрэг сонирхолтой хөтөлбөрүүд хэрэгжүүлэхээс гадна үзүүлэн, материал, сэлт нь бүгд бодит тул хүүхдүүд нөхөн үржихүйн мэдлэгээ харж, хүрч, мэдэрч, сонсох зэргээр бүтээлчээр тэлнэ гэсэн үг. Мөн VR технологиор “Би хаанаас ирсэн бэ? гэх асуултаас эхлээд гэр бүл төлөвлөх хүртэлх боловсролыг олгох аж.

Arslan.mnArslan.mnArslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
656431
0 эможи

Зочин
2024-04-19 11:56
халзан толгойтой нэг баагий байнаа энэ тэнд төрсөн хүүхдүүд нь яг дуурайсан байна. тэрийг цусалж тонилго. тэр бол макс товерт байх шиг байна.
keyboard_arrow_up