ШУУРХАЙ: Э.Номинчулууны авлига, албан тушаалын хэргийг хэт хөнгөн шийтгэж, торгох ял оноосон гэж үзжээ ШУУРХАЙ: Э.Номинчулууны авлига, албан тушаалын хэргийг хэт хөнгөн шийтгэж, торгох ял оноосон гэж үзжээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 17, Ням
Өнөөдөр

Arslan.mn

ШУУРХАЙ: Э.Номинчулууны авлига, албан тушаалын хэргийг хэт хөнгөн шийтгэж, торгох ял оноосон гэж үзжээ

2024 оны 4 сарын 22

Arslan.mn

“Багануур” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Э.Номинчулуун нарт холброгдох хэргийн давж заалдах шатны шүүх хурал болж, тус хэргийг хэлэлцэн шийдвэрлэжээ.

Учир нь анхан шатны шүүхээс Төрийн өмчит “Эрдэнэс Монгол”-ын харьяанд багтдаг “Багануур” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Э.Номинчулуун тэргүүтэй хүмүүст холбогдох хэргийг шүүж, торгох ялаар шийтгэж байсан. 

Тухайлбал,

  • Э.Номинчулууны албан тушаалаа урвуулсан үйлдэлд нь нэг жил гурван сар зорчих эрх хяз­гаарлах, хахууль авсан болон өгсөн хэ­рэгт нь тус бүр 27 сая төгрөгөөр торгох, ний­тийн албанд томилогдох эрхийг нь найман жил хасах,.
  • Д.Болдын нэг жил зургаан сар зорчих эрх хасаж, 10 сая төгрөгөөр торгож, нийтийн албанд томилогдох эрхийг долоон жил хязгаарлажээ.
  • С.Батхишигийг 27 сая төгрөгөөр торгох зорчих эрхийг хассан
  • П.Эрдэнээгийн зорчих эрхийг нэг жил хоёр сараар хязгаарлаж, нийтийн албанд ажиллах эрхийг долоон жилээр хасаж, 15 сая төгрөгөөр торгосон байдаг. 

Тэгвэл давж заалдах шатны шүүх хэргийг хянаад үндэслэлгүй шийдвэр гарган  торгох ёсгүй үйлдэлд торгуулийн ял оноосон гэх зэрэг үндэслэлээр анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр болсон байна.

Хэргийг эргэн сануулахад, өнгөрсөн онд Төрийн өмчит “Эрдэнэс Монгол”-ын харьяанд багтдаг “Багануур” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Э.Номинчулууныг өнгөрсөн онд   бусдад давуу байдал олгосон хэд хэдэн гэрээ байгуулж их хэмжээний хахууль авч байсан үйлдэл дээр нь АТГ-ын ажилтнууд дайчлан баривчилсан байдаг.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
656455
1 эможи

Зочин
2024-04-22 17:46
Хорих ял өгөөч дээ хахуулийн хэрэг үнэн бага яотай байна шүү
keyboard_arrow_up