“Эм Ай Юу” дээд сургуулийн дотуур байранд хятад монгол оюутан зодолджээ “Эм Ай Юу” дээд сургуулийн дотуур байранд хятад монгол оюутан зодолджээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 23, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

“Эм Ай Юу” дээд сургуулийн дотуур байранд хятад монгол оюутан зодолджээ

2024 оны 4 сарын 26

Arslan.mn

Баянзүрх дүүргийн 13-р хороонд орших “Эм Ай Юу” дээд сургуулийн дотуур байранд 37 настай хятад оюутан нь “өрөөнд чанга хөгжим тавьж, удаа дараа амгалан тайван байдал алдагдуулсан” гэх шалтгааны улмаас маргалдаж, улмаар биед гараараа цохиж, ус буцалгагч шидэх зэргээр халдан, хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Болсон явдлын тухай хохирогч Ц.Ц нь “...Би өрөөндөө хятад, өвөрмонгол оюутантай  хамт байдаг. Тэр хоёр  хоорондоо хятадаар ярьж байгаад гэнэт хувцсаа өмсөөд эхэлсэн. Хятад нь өрөөний гэрлийг асаагаад би гайхаад хартал миний нүүр рүү хоёр гараараа маш олон удаа цохисон. Би зугтаад арай гэж шүүгээний хажууд иртэл ус буцалгагч аваад миний толгой руу маш олон удаа цохисон. Ус буцалгагчийг эвдэртэл цохисон. Би зугтаад шүүгээнээсээ дотуур өмдөө авсан. Тэгэхэд ус буцалгагчийн хагарсан хуванцар хэсгээр миний биеийг зүсээд байсан. Өрөөнөөсөө гараад зугтан  халтирч унахад нөгөө хятад залуу намайг цохиж, зүссээр байсан ...” гэжээ.

Харин өвөрмонгол Тэргүүн/Te rigong/ нь “...Эм Ай Юу сургуулийн дотуур байранд унтаж байхад гаднаас Цэрэнтогтох орж ирээд шууд өрөөний гэрэл асаагаад монголоор хараагаад намайг хятадтай нийллээ гэж доромжилсон. Цэрэнтогтох гар утсаараа дуу чангаар тавихад би чихэвч зүүсэн. Гэнэт тэр хоёр барьцалцаж аваад зодолдохоор нь салгах гэж чадаагүй. Цэрэнтогтох гараараа цохиж нүдний шилийг эвдсэн. Ширээн дээр байсан ус буцалгагчийг Цэрэнтогтохын өөдөөс шидэх шиг болоод дахиад барилцаж авахаар нь би өрөөнөөс гарч бусдадаа хэлсэн. Буцаад ирэхэд тэр хоёр барилцаж авсан хэвээр байсан тул өрөөндөө дахиж ороогүй. Удалгүй манай оюутны байр хариуцсан менежер Наташа Абигаль болон цагдаа ирсэн...” гэжээ.

 Хятад шүүгдэгч нь монгол хохирогчид 10 саяыг төлөөд 600 мянгаар торгуулжээ.

Эх сурвалж: Alim.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
2
wow an post
yay an post
sad an post
ouch an post
1
confuse an post
angry an post
4
656638
10 эможи

Зочин
2024-04-28 18:46
Хаяа нэг зодуулаад 10 сая авчихаж байвал зүгээр л юм бна
Kk
2024-04-28 06:59
Bagshiin deedeer duuren hyatad oyutnuud yawj bn lee shdee. Dan eregtei hyataduud esregeeree Mongolchuud ni dan emegtei oyutnuud bn lee. Yum uzeegui manaikhan tedneer burger kingees burger avhuulaad ineeldeed bn lee . Baahan erliizuud bolno doo . Mongol zaluuchuud ni mal deer bugtur uul bolool haha
hahaha tiim bnsht
2024-04-28 00:00
hohirogch Ts ovogtoi Ts gesnee door ni Tserentogtoh zoduulsan geshhh.
Mongol
2024-04-27 21:28
Mongoloo umuuruh uhaan bhgui yu… naaduul chine iim l uls hudlaa heldeg sanaa ni bidnees hol dawsan …
Хаха
2024-04-26 20:19
Мөнгөтэй хужаагууд хүссэнээл хиидэг болсондоо монголд хужаа цустангууд нь нам дагаж өлөнтөж гүйсээр хурган дарганцар бүүр ларгынхаа дүүг аваад суух байлгүй баяжхаарааа хулгаачууд
Haha
2024-04-26 19:43
Yu l bolood yvchihaw? Gadaad oyutaniig Mongol oyutantai tsug bailgadag teneguu? Ta nar
Mofoko
2024-04-26 15:42
Yu ch oilgosonguie sd
Mofoko
2024-04-26 15:42
Yu ch oilgosonguie sd
Mofoko
2024-04-26 15:42
Yu ch oilgosonguie sd
kkk
2024-04-26 13:11
Дээр Ц.Ц гэснээ доор нь Цэрэнтогтох гэж бичдэг гэнээ.
keyboard_arrow_up