Л.Чинбатад холбогдох гэм буруугийн шүүх хурал маргааш болно
2024 оны 4 сарын 30
Сэлэнгэ аймгийн прокурорын газраас “Гацуурт” ХХК-ийн захирал Л.Чинбат нь хүний нэр төр, алдар хүндэд халдсан илт худал мэдээллийг цахим орчинд тараасан гэх хэрэгт холбогдуулан шалгаж дууссан талаад бид өмнө мэдээлсэн.
Тэгвэл Л.Чинбатад холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан маргааш буюу 2024 оны 5 дугаар сарын 01-ний өдөр Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 14.30 цагт болно.
Тус прокурорын газраас түүнийг хүний нэр төр, алдар хүндэд халдсан илт худал мэдээллийг цахим орчинд тараасан гэмт хэрэгт буруутгаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 /Худал мэдээлэл тараах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн байдаг.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
656690
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: