ТОДРУУЛГА: “Говь-Алтайд цагдаа нар бүлэглэн хүүхэд хүчирхийлсэн гэх“ нь ХУДАЛ МЭДЭЭЛЭЛ ТОДРУУЛГА: “Говь-Алтайд цагдаа нар бүлэглэн хүүхэд хүчирхийлсэн гэх“ нь ХУДАЛ МЭДЭЭЛЭЛ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 24, Ням
Өнөөдөр

Arslan.mn

ТОДРУУЛГА: “Говь-Алтайд цагдаа нар бүлэглэн хүүхэд хүчирхийлсэн гэх“ нь ХУДАЛ МЭДЭЭЛЭЛ

2024 оны 4 сарын 30

Arslan.mn
Говь-Алтай аймгийн цагдаа нар бүлэглэн хүүхэд хүчирхийлсэн гэх мэдээлэл цахим орчинд гараад буй.

Тэгвэл энэ талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад " Бүлэглэн хүүхэд хүчирхийлсэн" гэх нь худал, ташаа мэдээлэл байна.  Өнгөрсөн гуравдугаар сард  "16 настай охин маань холын хамаатан залуутай бэлгийн харьцаанд орсон байж болзошгүй гэж ээж нь"  Говь-Алтай аймгийн Прокурорын газарт гомдол гаргасны дагуу мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна"  гэв. Уг хэрэгтэй холбогдуулан цагдаагийн байгууллагад ажиллаж байсан нэг алба хаагчийг шалгаж байгаа бөгөөд шалгалтын ажиллагааг МБА-ны тусгай субьекттэй тэмцэх газарт явуулж байгаа гэв. 

Иймд цахим орчинд хүүхэдтэй холбоотой, ялангуяа хүүхдийн бэлгийн хүчирхийлэлд өртсөн эсвэл ийм харилцаатай холбоотой асуудалд болгоомжтой хандаж байх хэрэгтэйг мэргэжлийн байгууллага, ХЭҮК-оос хүртэл анхааруулсаар байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
2
haha an post
6
wow an post
1
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
12
656701
48 эможи

Зочин
2024-05-02 15:28
Гээндээ ч гоондоо ч гэдэг шиг буруутан, хохироч гэсэн бүхэн нь хохоирогч биш болсон цаг сайн шалгаж лавлаж байж мэдээ мэдээлэл оруулж баймаар. 2015онд манай хэсгийн цагдааг бас 15н настай охин хүчиндсэн гээд ажилаас нь халаад л бөөн юм болсон удалгүй бүх юм элчлэгдсэн. 15н настай охин өөрийгөө 19н настай гэж анх таньлцаад нэг бус удаа харицаанд орсны дараа мөнгө нэхээд залуу байхгүй гэхэд нь хоорондоо муудалцангуутаа тухайн охин өөрийнхөө насны үнэнг хэлж хүчиндсэн гэж цагдаад өгсөн байдын. Азаар залуу нь чат нртрээгээ устгаагүй бж таараад буцаад ажилдаа орсон байдаг. Охид бас аюултай.
Зочин
2024-05-01 07:25
Үнэн байсан ч цагдаа нар нуудаг худлаа гэж ард түмнийг хуурдаг
Зочин
2024-05-01 00:25
Анх худлаа мэдээлэл тараасан хүнийг олох хэрэгтэй
Зочин
2024-04-30 23:35
Энэ худал ташаа мэдээлэл тараасан этгээдийг олж тогтоон арга хэмжээ тооцох ёстой цагдаагийн байгуулагыг худал ташаа мэдээлэл пиар явуулж харлуулж болохгүй байх
Зочин
2024-04-30 22:41
Тийм байлгүй дээ
keyboard_arrow_up