Татварын хэлтсийн ажилтан Э их хэмжээний хахууль авсан гэх хэргийг прокурорт шилжүүлжээ Татварын хэлтсийн ажилтан Э их хэмжээний хахууль авсан гэх хэргийг прокурорт шилжүүлжээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 03, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Татварын хэлтсийн ажилтан Э их хэмжээний хахууль авсан гэх хэргийг прокурорт шилжүүлжээ

2024 оны 4 сарын 30

Arslan.mn

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс дөрөвдүгээр сарын 22-26-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 177 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 20 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 22 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 2 гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 133 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна. Тус хэргүүдээс дурдвал,

  • Иргэн “Ч” нь өөртөө давуу байдал бий болгох үүднээс бусдад хахууль өгсөн гэх,
  • Төв аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтан “Б” нь бусдаас хахууль авсан гэх,
  • ШШГЕГ-ын ажилтан “Т” нь бусдаас хахууль авсан гэх,
  • “Монголын төмөр зам ТӨХК”-ийн удирдах албан тушаалтан “Б” нь бусдаас хахууль авсан гэх,
  • Дундговь аймгийн ИТХ-ын ажилтан “С” нь өөртөө давуу байдал бий болгон байгууллагын төсөвт хохирол учруулсан гэх,
  • Онцгой байдлын ерөнхий газрын дэргэдэх 115 дугаар ангийн удирдах албан тушаалтан “Б” нь өөртөө давуу байдал бий болгосон гэх,
  • СХД-ийн Эрүүл мэндийн төвийн удирдах албан тушаалтан “Б” нь өөртөө эдийн засгийн давуу байдал бий болгосон гэх,
  • Сэлэнгэ аймгийн Сант сумын удирдах албан тушаалтан “М”, “У”,  1-р багийн удирдах албан тушаалтан “С”, ажилтан “Т”, “А” нар нь өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон гэх,
  • СХД-ийн Татварын хэлтсийн ажилтан “Э” нь бусдаас их хэмжээний хахууль авсан гэх,
  • “Геологийн төв лаборатори ТӨҮГ”-ын удирдах албан тушаалтан “Т” нь өөртөө давуу байдал бий болгосон,
  • Өвөрхангай аймгийн Баянгол сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ажлын албаны ажилтан “М” нь өөртөө мөн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын удирдах албан тушаалтан “Ч” болон бусад хүнд давуу байдал бий болгосон гэх,
  • Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын удирдах албан тушаалтан “Г” нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад хохирол учруулсан гэх  зэрэг эрүүгийн хэргүүдийн мөрдөн шалгах ажиллагааг дуусгаж, шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүллээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
656707
0 эможи

keyboard_arrow_up