Хөвсгөл аймагт 2,595 иргэнийг хохироосон гэх “Бэлтэс мөрөн” компанийн удирдлагуудыг цагдан хорьжээ Хөвсгөл аймагт 2,595 иргэнийг хохироосон гэх “Бэлтэс мөрөн” компанийн удирдлагуудыг цагдан хорьжээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 13, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Хөвсгөл аймагт 2,595 иргэнийг хохироосон гэх “Бэлтэс мөрөн” компанийн удирдлагуудыг цагдан хорьжээ

2024 оны 5 сарын 02

Arslan.mn

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдсэн, “Бэлтэс мөрөн” ХХК-д холбогдох хэргийн шүүх хуралдаан Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өчигдөр эхэлж, яллагдагчийн өмгөөлөгч нараас гаргасан хүсэлтийн дагуу 2024 оны тавдугаар сарын 27-ны өдөр хүртэл хойшлуулсан байна.

Мөн “Бэлтэс мөрөн” ХХК-ийн удирдлага зэрэг нэр бүхий есөн яллагдагчид авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авчээ.

Шүүх хуралдаанд улсын яллагч цахимаар 3, шинжээч цахимаар 1, нэр бүхий хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч 430, хохирогч нарын өмгөөлөгч, биечлэн 1, цахимаар 3, яллагдагч нарын өмгөөлөгч 0, нэр бүхий 18 иргэний нэхэмжлэгч, шүүх хуралдааныг хөндлөнгөөс 57 ажиглагч оролцсон байна.

Хэргийн талаар тодруулбал Хөвсгөл аймгийн нутаг дэвсгэрт 2021 оны дөрөвдүгээр сарын 7-ны өдрөөс 2022 оны тавдугаар сарын 12-ны өдрийн хооронд нийт 213,032,414,032 төгрөгийг иргэдээс татан төвлөрүүлж, Хамтран ажиллах санхүүгийн дэмжлэг үзүүлэх тухай гэрээг тэтгэврийн насныхан болон хөгжлийн бэрхшээлтэй, амьжиргааны түвшин доогуур иргэдэд туслах нэрээр байгуулж, 2,595 иргэнд 45,491,459,600 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулж, залилсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3.2, 18.6 дугаар зүйлийн 2.2 дахь хэсгийн 2.1, 2.2-д зааснаар яллах дүгнэлт үйлджээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
656748
0 эможи

keyboard_arrow_up