Л.Чинбатыг худал мэдээлэл тараасан гэм буруутайд тооцож 2 сар зорчих эрхийг хязгаарлах ял оноов Л.Чинбатыг худал мэдээлэл тараасан гэм буруутайд тооцож 2 сар зорчих эрхийг хязгаарлах ял оноов
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 24, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Л.Чинбатыг худал мэдээлэл тараасан гэм буруутайд тооцож 2 сар зорчих эрхийг хязгаарлах ял оноов

2024 оны 5 сарын 02

Arslan.mn

"Гацуурт” ХХК-ийн захирал Л.Чинбатад холбогдох хэргийн гэм бурууг шүүх хуралдаан өнөөдөр Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж, шийдвэрээ гаргажээ. 

Тодруулбал Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Л.Чинбатад холбогдуулан “Манай адууг туугаад явж байгаа малын хулгайч нартай тэмцэж байна. Цаашдаа ч тэмцэнэ. Малын хулгай, хулгайч нар хэрээс хэтэрлээ”. Хууль хяналтын байгууллагад гомдлоо гаргасан” гэх мэдээллийг өөрийн фэйсбүүкийн “chinbat lhagva” нэртэй цахим хуудаст 2023 оны зургаадугаар сарын 15-ны өдөр оруулан цахим орчинд нийтэлж хүний нэр төр, алдар хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн.

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг хүлээн авч хянан хэлэлцээд шүүгдэгч Л.Чинбатыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Худал мэдээлэл тараах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хоёр сарын хугацаагаар Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс гадагш гарах, зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
2
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
1
angry an post
656749
3 эможи

keyboard_arrow_up