ЦЕГ: Их тэнгэр цогцолбороос алдагдсан 21 ширхэг бүтээлийн 7 нь олж тогтоолоо ЦЕГ: Их тэнгэр цогцолбороос алдагдсан 21 ширхэг бүтээлийн 7 нь олж тогтоолоо
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
07 сарын 03, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

ЦЕГ: Их тэнгэр цогцолбороос алдагдсан 21 ширхэг бүтээлийн 7 нь олж тогтоолоо

2024 оны 5 сарын 14

Arslan.mn

Монголын сор болсон зарим уран зураг алдагдсан асуудалд цагдаагийн байгууллагаас шалгалтын ажиллагаа явуулж байна. 

Уг шалгалтын ажиллагааны хүрээнд хийгдэж буй ажлын талаарх мэдээллийг ЦЕГ-аас дараах мэдээллийг өгөв.

Тодруулбал, 1989 онд Дүрслэх урлагийн музейгээс Их тэнгэр цогцолборт түр байршуулахаар шилжүүлсэн Монголын Уран Зургийн Галерейн эзэмшил бүхий 21 ширхэг бүтээл алдагдсан байдаг. Улмаар тухайн бүтээлүүдийг эрэн хайж, олж тогтоох хүсэлтийг 2019 онд ЦЕГ-т гаргаж байсан юм.
2019 оноос хойш уг алдагдсан гэх уран зургуудыг эрэн хайх ажлын хүрээнд эрүүгийн цагдаагийн албанаас долоон уран зургийг олж тогтоосон. Прокурорын байгууллагаас гаргасан шийдвэрийн дагуу тухайн уран зургуудыг Монголын Уран зургийн галерейд хадгалуулахаар хүлээлгэн өгчээ.

Гэхдээ уран зургийн сор болсон бүтээлүүдийг хэн хадгалж байсан талаар болон яллагдагчаар татагдсан хүн бий эсэх талаар мэдээллийг ЦЕГ өгөх боломжгүй гэв.

Arslan.mn

Arslan.mn

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
656941
0 эможи

Зочин
2024-05-14 15:42
Хулгайчийг зарлах хэрэгтэй.Дараа дараагийхандаа сургамж болно. Болгоомжлох болно. Зарлах боломжгүй гэдэг нь замхарана гэсэн үг.
Зочин
2024-05-14 15:17
Хулгайч хүн л төр барьж байсан бнашдээ
keyboard_arrow_up