ГЕГ: Хувийн хэрэглээний зориулалтаар улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон эм бэлдмэлүүд ГЕГ: Хувийн хэрэглээний зориулалтаар улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон эм бэлдмэлүүд
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 23, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

ГЕГ: Хувийн хэрэглээний зориулалтаар улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон эм бэлдмэлүүд

2024 оны 5 сарын 21

Arslan.mn

"Зорчигчийн хувийн хэрэглээний эмийг эмнэлгийн байгууллагын магадалгааг үндэслэж, тоо хэмжээг тогтоон улсын хилээр нэвтрүүлдэг" болохыг ГЕГ-ын Хяналт бүрдүүлэлтийн газрын Гаалийн улсын байцаагч Л.Амартүвшин мэдээллээ.

Яаралтай тусламжийн долоо хүртэл хоногийн эм, удаан хугацаанд нөхөх эмчилгээ шаардах чихрийн шижин, хорт хавдар, сэтгэцийн эмгэг, дархлалын олдмол хомсдол зэрэг өвчтэй хүмүүсийн хэрэглэх хувийн хэрэглээний эмийг улсын хилээр нэвтрүүлэх боломжтой байна.

Ингэхдээ зорчигчийн хувийн хэрэглээний эмийг эмнэлгийн байгууллагын магадалгааг үндэслэж тоо хэмжээг тогтоож улсын хилээр нэвтрүүлдэг бөгөөд энэ тохиолдолд бол тусгай зөвшөөрөл шаардахгүй, ямар нэгэн татвар ногдуулахгүй.

Харин хувийн хэрэглээний зориулалтаар улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон дараах төрлийн эм бэлдмэлүүд байдаг. Үүнд:

  1. судсаар сэлбэх шингэн,
  2. антибиотик тариа,
  3.  мансууруулах, сэтгэцэд нөлөөт эм,
  4. цусны бэлдмэл сийвэн орлох эм,
  5. нийтлэг дархлаажуулалтад хэрэглэх эм, бэлдмэл.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
657083
1 эможи

keyboard_arrow_up