Хүүхдийн дэргэд архидан согтуурвал 300,000-аар торгоно Хүүхдийн дэргэд архидан согтуурвал 300,000-аар торгоно
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 05, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Хүүхдийн дэргэд архидан согтуурвал 300,000-аар торгоно

2024 оны 5 сарын 22

Arslan.mn

Өнгөрөгч нэгдүгээр сард Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-аар баталсан. Уг хууль есдүгээр сарын 1-нээс мөрдөгдөж эхлэх юм. 

Шинээр баталсан Хүүхэд хамгааллын тухай хуульд нэн шаардлагатай байсан хэд хэдэн асуудлыг тусгаж өгсөн. Монгол Улсад анх удаа үл хайхралтыг хуульчиллаа. Хүүхдийн тусламжийн 108 утсанд ирж буй дуудлагын 30 хувь нь үл хайхралттай холбогдох дуудлага байдаг. Тэгсэн мөртлөө энэ асуудалд ямар нэгэн хариуцлага хүлээлгэх гэхээр хуульд зүйл заалт байдаггүй байсан юм.

Мөн үе тэнгийн дээрэлхэлтийг анх удаа хуульчилж өгсөн. Сүүлийн үед 108 утсанд ирж байгаа үе тэнгийн дээрэлхэлтийн дуудлага нэмэгдэж байна. Мөн цахим орчинд хүүхдийн эрхийг хамгаалах асуудлыг анх удаа ЦХХХ-ны яамтай хамтран хуульчилсан.

Хүүхдийн эрх зөрчигдөж буй тохиолдлуудыг аваад үзвэл 76 орчим хувь нь гэр бүлийн орчинд байдаг. Үүн дотор 70-80 хувь нь архидан согтууруулах ундаанаас үүдэлтэй. Тиймээс бид энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд ахуйн орчин дахь архидалттай холбоотой асуудлыг хуульд тусгасан. Тодруулбал, Хүүхэдтэй айлд архи согтууруулах ундаа авч ороод, тухайн айлд хүүхдийн эрх зөрчигдөх нөхцөл үүсгэсэн тохиолдолд хуулийн хариуцлага хүлээлгэдэг болж байгаа” хэмээн хэллээ. 

“Хүүхдийнхээ дэргэд архидан согтуурсан, эсхүл архидан согтуурсан үедээ хүүхдийн амьдарч байгаа орон байр, сурч байгаа орчинд нь нэвтрэхийг хүүхдийг эрсдэлд нөхцөлд оруулсантай адилтгаж үзэж болно” гэсэн заалтыг Хүүхэд хамгааллын тухай хуульд тусгажээ. 

Харин Зөрчлийн тухай хуулийн 6.20.8-д “Хүүхдийн амь нас, эрүүл мэнд, хөгжилд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй эрсдэлт нөхцөлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах, мэдэгдэх, хүчирхийллээс үүдэлтэй эсэхийг шалгах үүргээ биелүүлээгүй нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” хэмээсэн байдаг.

Тэгэхээр хүүхдийн дэргэд архидан согтуурсан тохиолдолд 300 мянган төгрөгөөр торгодог болж байна. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
2
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
657095
2 эможи

keyboard_arrow_up