Д.ГОНЧИГСҮРЭН: Миний шавь С.ЭНХБОЛД “Ангиографийн оношилгоог“ үүсгэн байгуулагчдын нэг Д.ГОНЧИГСҮРЭН: Миний шавь С.ЭНХБОЛД “Ангиографийн оношилгоог“ үүсгэн байгуулагчдын нэг
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 22, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Д.ГОНЧИГСҮРЭН: Миний шавь С.ЭНХБОЛД “Ангиографийн оношилгоог“ үүсгэн байгуулагчдын нэг

2024 оны 5 сарын 24

Arslan.mn

Монголын дүрс оношилгооны шилдэг эмч нарын нэг болох С.Энхболд шавьтайгаа АШУҮИС-ийг төгссөнөөс нь хойш 20 жил Радиологийн салбарын хөгжлийн төлөө хамт зүтгэж явна. 

Монгол Улсын радиологийн нийгэмлэг 1995 онд байгуулагдаж байсан. Энэ нийгэмлэгийн сүүлийн 20 жилийн үйл ажиллагаа миний шавь С.Энхболдтой холбоотой. Түүний хувьд дүрс оношилгооны олон улсын чуулганыг зохион байгуулах хамгийн хүндтэй ажлыг хариуцлагатай хийж ирсэн. Монгол Улсад дүрс оношилгооны салбарыг хөгжүүлэхийн төлөө маш их зүйлийг хийсэн. 

Түүний хувьд ажлын гараагаа эмчээс эхэлж байсан. Улсын Нэгдүгээр Төв эмнэлэгт рентген оношилгооны эмч, тасгийн эрхлэгч, дүрс оношилгооны төвийн захирал, УХТЭ-ийн ерөнхий захирал гэх мэт мэргэжлээрээ шат ахиж ажилласан. 

Түүнээс гадна Ангиографийн оношилгоог нэвтрүүлсэн анхдагч нарын нэг юм. 

Үүнээс гадна Монгол Улсын Хэвлийн хөндийн дүрс оношилгооны нийгэмлэгийг байгуулж, Ази, Номхон далайн хэвлийн хөндийн гишүүн орон болтол нь хөгжүүлж чадсан. Энэ бол эмч хүний хувьд маш их хөдөлмөр. 

2018 онд болсон БНСУ-ын Радиологийн нийгэмлэгийн конгрессийн үеэр С.Энхболдын байгуулсан Монгол Улсын Хэвлийн хөндийн дүрс оношилгооны нийгэмлэг Ази-Номхон далайн Радиологийн нийгэмлэгийн гишүүн болж, батламжаа гардаж авсан. 

Эрүүл мэндийн сайд болох үед нь багшийн хувьд маш их баярласан. Том салбарыг удирдах хэцүү ажил ч тэрээр маш сайн ажиллаж, олон ч том том шийдвэрүүдийг гаргаж байсан. 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
1
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
657137
1 эможи

Зочин
2024-05-25 09:19
Naad Enhbold chin odoi hulgaich bolsn emin sonsgol uzsen uu ho. Bas deer n huvin emnelgtee ulsin emnelgin tusvuus hulgailj mungu shaadag sh de
Ард
2024-05-24 23:44
Энхболдыг сайд байхад төрөөс хамтарч жаахан юм хумслаагүй байгаа даа. Энхболд ямар хүн бэ гэдгийг Монголын ард түмэн эмийн сонсголоор үнэн нүүр царайг нь таньсан шүү багшаа
keyboard_arrow_up